Улаан-Үдэд Лениний толгойг угаажээ
2023-04-17

Дэлхийн хамгийн том Лениний толгой хөшөөд тооцогдох хөшөө Буриадын нийслэл Улаан-Үд хотын төв талбай дээр байдаг. Жуулчдын үзэж сонирхох дуртай энэ хөшөөг дөрөвдүгээр сарын 14-ний өдөр угааж цэвэрлэжээ.

 

Информполис сонины мэдээлснээр хөшөөний гадаргууг гэмтээхгүйн тулд химийн бодис ороогүй цэвэрлэгч, усаар хөшөөг цэвэрлэсэн байна. Хот тохижуулалтын газрынхан зуны улиралд бэлтгэх ажлын хүрээнд дөрөвдүгээр сарын зургааны өдрөөс эхлэн Улаан-Үд хотын хөшөө, баримлуудыг угааж цэвэрлэж эхэлсэн гэнэ. 

 

Энд дуулгахад, Буриадын нийслэлд байх Владимир Лениний энэ хөшөө дэлхийн хамгийн том Лениний толгой хөшөө юм. Жин нь 42 тонн, 7.7 метр, суурьтайгаа 14 метр өндөр аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Ийм утгагүй мэдээ тавихаа болихыг хүсч байна.
2023-04-17
БАГШ:
Ленин тархиа угаалгажээ
2023-04-17
ЗОЧИН:
УГААНА УУ ? УСТГАНА УУ? ДЭЭР НЬ БААНА УУ ? ШЭЭНЭ ҮҮ ? МОНГОЛЧУУД БИДЭНД ТҮЙ Ч ХАМААГҮЙ !!!
2023-04-17
Энэ одоо ёстой хэрэггүй толгой. Путины толгой тавьчихаач
2023-04-17