"Харри Поттер" цувралд Хермионагийн дүрд өнгөт арьст жүжигчин тоглож магадгүй
2023-04-17

Тун удахгүй хийгдэх "Харри Поттер" цувралд өнгөт арьст жүжигчдийг олноор нь тоглуулахын тулд Варнер Брос ихээхэн хүчин зшүтгэл гаргаж байгаа гэж энэ салбарын мэдээллийг түрүүлж түгээдэг гэдгээрээ алдартай Жефф Снайдер The Hot Mic подкастын сүүлийн дугаар дээр өгүүлжээ.

 

Снайдерын онцолсноор, гол дүрийн жүжигчдээс арьсны өнгө нь солигдох магадлал өндөр байгаа дүр нь Хермиона гэнэ. Энэ дүрд өнгөт арьст жүжигчин эсвэл уугуул оршин суугчдын төлөөлөл тоглож магадгүй аж. Харри Поттерын тухай кинон дээр Гермионагийн дүрийг Эмма Уотсон бүтээсэн юм.

 

Харри Поттерын цуврал олон ангит кинонд Гермионагийн дүрд өнгөт арьстан тогловол энэ дүрийг өнгөт арьст жүжигчин бүтээсэн хоёр дахь тохиолдол болох аж. 2016 онд "Харри Поттер ба хараагдсан хүүхдүүд" хоёр ангит жүжигчт Хермониагийн дүрийг өнгөт арьст жүжигчин Нома Думезвени бүтээжээ.

 

Тухайн үед дүрийн энэ сонголтыг зохиолч Роулинг ихэд дэмжин, "Нома энэ дүрд тохирох сайн жүжигчин байсан тул сонгогдсон" хэмээж байв. Түүнчлэн Хермионагийн арьсны өнгийг номонд анхнаасаа дурдаагүй хэмээж байлаа.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин