Киприйн банк оросуудын дансыг хааж эхэлжээ

img

Дайн эхлэхээс өмнө Оросын иргэдийн 212 тэрбум долларын хөрөнгө хадгалагдаж байсан, оросуудын офшор гэгддэг Киприйн банкуудаар ОХУ-ын иргэд үйлчлүүлэхэд хүндрэлтэй болж эхэлсэн талаар BFM мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Киприйн томоохон банк болох Bank of Cyprus Оросын хэрэглэгчдэдээ банкан дахь дансыг нь хаах тухай мэдэгдэл хүргүүлж эхэлсэн гэнэ. Ийм мэдэгдлийг ОХУ-д татварын бүртгэлтэй иргэд болон Кипрт оршин суух эрхтэй иргэд ч хүлээн авсан байна. Үүний зэрэгцээ аяллын визээр Кипрт оршин сууж байгаа оросуудад ч дансыг нь хаах талаар сануулсан бөгөөд данснаасаа мөнгөө татаж авахад нь хоёр сарын хугацаа өгчээ.

 

Кипрээр зогсохгүй бусад орнууд ч оросуудын дансыг хааж эхэлсэн талаар эх сурвалж онцолсон байна. Өнгөрсөн долоо хоногт гэхэд л Арабын Нэгдсэн Эмират Улсын хоёр дахь том банк болох Emirates NBD  мөн л оросуудын дансыг хааж эхлэхээр болсноо зарлаж байв.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Уншигч:
Бусдыг аялдан дагасаар бүүр мангуурчихсан хүмүүс байх юм. Боолын сэтгэхүйнээс салцгаа. Энэ улсдаа эгэл биедээ эзэн бол.
2023-04-18
Тэнэг өмбүү минь ээ:
-Ах нарыг минь -гэнэ шүү. Монголын ах дүү бол Буриад, Тува, Халимаг, Өвөрмонгол болон Шинжааны Торгууд-Өөлд нар болохоос биш Чингэст харшилтай оросууд л лав бишээ.
2023-04-18
Зочин:
Орос ах нарыг минь поолдих гээд яахнуу золигнууд чинь
2023-04-18
Тэнэг өмбүү минь ээ:
-Ах нарыг минь -гэнэ шүү. Монголын ах дүү бол Буриад, Тува, Халимаг, Өвөрмонгол болон Шинжааны Торгууд-Өөлд нар болохоос биш Чингэст харшилтай оросууд л лав бишээ.