АНУ-аас малчдад 900 мянган ам.долларын тусламж үзүүлэхээр боллоо
2023-04-19

АНУ-ын Засгийн газраас Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-аар дамжуулан зудын эрсдэлийг бууруулах хариу арга хэмжээний хүрээнд нэмэлт 900.000 ам.долларын тусламжийг үзүүлэхээр боллоо. 

 

 

Энэхүү нэмэлт тусламжаар зудын гамшигт өртсөн долоон аймгийн эмзэг бүлгийн малчин өрхүүдэд нэн шаардлагатай байгаа малын тэжээл болон мөнгөн дэмжлэгийг үзүүлэх аж. 

 

2010 оноос хойш АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагаас Монгол улсад гамшгийн эрсдэлийг бууруулахад дэмжлэг үзүүлэх төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр есөн сая орчим ам.долларыг олгоод байна. 

Shuud.mn
Сонин хачин
mgl hyyhen:
ha ha
2023-04-20
Зочин:
Америкийн ардчиллыг дагасан улс орнууд засаглалын тусгаар тогтнол, ахуйн тусгаар тогтнол, цусны тусгаар тогтнол, оюун санааны тусгаар тогтнол гэсэн 4 тусгаар тогтнолоо алдаж, тавь дахь нь болох хил хязгаар орон зайн тусгаар тогтнолоосоо өөр юу ч үгүй үлддэг. Америк улсад европын орнууд засаглалын тусгаар тогтнол, цусны тусгаар тогтнол, ахуйн тусгаар тогтнол, оюун санааны тусгаар тогтнол гэсэн 4 тусгаар тогтнолоо бүрэн алдаж, хил хязгаар орон зайн тусгаар тогтнолоос өөр юу ч үгүй үлдсэн бол африкийн орнууд америк улсад засаглалын тусгаар тогтнол, ахуйн тусгаар тогтнол, оюун санааны тусгаар тогтнолоо алджээ. Монгол америк улсад засаглалын тусгаар тогтнол, ахуйн тусгаар тогтнол, цусны тусгаар тогтнол, оюун санааны тусгаар тогтнолоо алдсан байна.
2023-04-19