Гэрээсээ гараад сураггүй болсон иргэдийг хайж байна
2023-04-20

Иргэн А нь энэ сарын 15-ны өдрийн 19.00 цагийн орчимд Ховд аймгийн Булган сумын Баянсудал багийн “Мэргэн” гэх газар байдаг гэрээсээ явган гараад сураггүй болжээ. Онцгой байдлын байгууллага энэ тухай дуудлагыг 04 дүгээр сарын 17-ны өдрийн 11.28 цагт хүлээн авсан байна.

 

 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 38 дугаар анги, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн нь иргэн А /37 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/-ыг 19-ний өдрийн 12.50 цагаас 20.15 цаг эрэн хайжээ. 

 

Булган сумын Баянсудал багийн “Хар хад”, “Өлхөн-Өтөг”, “Халтмайн хар”, “Цагаан хоолой” гэдэг газраар  явганаар 60 км-т, “Хүрдын-Улаан”, “Давсан хуурай”, “Зах-Ус”, “Мэргэн-Уул” гэдэг газруудаар 60 км-т автомашинтайгаар эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна. Түүнийг өнөөдөр өглөө 07.00 цагаас эхлэн үргэлжүүлэн эрэн хайж байна.

      

Мөн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост багийн “Шугшаа” хэсгийн 7 дугаар гудамжинд амьдардаг иргэн Ө энэ сарын 18-ны өдрийн 16.00 цагт гэрээсээ явган гараад сураггүй болжээ.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гурвантэс сум дахь Гал түймэр, унтраах аврах 67 дугаар анги, Цагдаагийн тасгийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан иргэн Ө /21 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/-ыг энэ сарын 19-ний өдрийн 09.35-21:40 цаг хүртэл эрэн хайжээ.

 

Зургаан бүлэгт хуваагдан Гурвантэс сумын Тост багийн “Улаан чулуу”, “Үүрт”, “Загт боом”, “Оёдол”, “Хөвийн хуруу”, “Товон толгод” гэдэг газруудад 40 км-ын радиуст эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна. Түүнийг өнөөдөр өглөөний 07.00 цагаас үргэлжүүлэн хайж байна.

 

 

Shuud.mn
Сонин хачин
Anke Bach:
HAVE YOU BEEN A VICTIM OF INVESTMENT SCAM? CONTACT RECOVERY MASTERS FOR SWIFT RECOVERY. As a business-minded individual, I despised staying at home, saving all my pensions and not being able to use them to make more money, so I went on the lookout for an investment. I tried binary options and forex, lost some money, and took a break from the online investment thing until I came across a so-called investor guru. I put a lot of money into him and never received it back. I saw articles on Recovery Masters how they have helped victims recover their lost funds and btc. Despite the fact I was at first dubious about the whole thing, l contacted them via their email. Truly grateful for their splendid service and support.. Contact them to recover your lost BTC or money. Email address: (Recoverymasters@email.cz ) (On WhatsApp, dial +1(204)8195505
2023-06-07