Хятадад их сургуулийн оюутнууд руу хутгаар зэвсэглэсэн эр халджээ
2023-04-20

Хятадад нэгэн эр их сургуулийн оюутнууд руу хүйтэн зэвсэг ашиглан халдсан хэрэг дөрөвдүгээр сарын 19-ний өдөр гарчээ. Энэ талаар South China Morning Post сонин мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, дөрөвдүгээр сарын 19-ний үдэш Шаньдун мужийн Циндао хотод байх Шаньдуны шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хойд хаалган дээр нэгэн эр хутга барин оюутнууд руу дайрчээ. Энэ хэргийн улмаас нэг хүн амиа алдаж, зургаан хүн шархадсан байна. Хэрэгтнийг баривчилсан, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэж эх сурвалж мэдээлжээ. 

 

Хятадын зарим хэвлэлийн мэдээлснээр, гэмт хэрэгтэн нь энэ сургуульд сурч байгаад хоёр жилийн өмнө сэтгэцийн өмнөөс хасагдсан хүн байсан гэнэ. Тэрбээр сургуульдаа эргэж орохоор өргөдөл гаргасан ч түүнд татгалзсан хариу өгсөн аж. Гэхдээ энэ мэдээлэл албан ёсоор батлагдаагүй, цагдаагийнхан гэмт этгээдийн нэрийг зарлаагүй байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин