Улаанбаатарт 4 хэм дулаан байна
2023-04-21

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

 

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

 

2023 оны 04-р сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэлх  цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

   Ихэнх нутгаар солигдмол үүлтэй.  Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -2...+3 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +12..+17 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр +6...+11 градус, бусад нутгаар +1...+6 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:  Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +3...+5 градус дулаан байна.

 

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. +3...+5 градус дулаан байна.

 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун  хойноос секундэд 6-11 метр. 0...+2 градус дулаан байна  

Shuud.mn
Сонин хачин