Илон Маскийн компани түүхэн дэх хамгийн том пуужин хөөргөсөн ч удалгүй дэлбэрэв
2023-04-21

Илон Маскийн SpaceX компани пүрэв гарагт түүхэн дэх хамгийн том пуужин болон хөлөг онгоцыг хоёр дахь оролдлогоороо хөөргөжээ. ВВС агентлагийн мэдээлснээр, Super Heavy болон Starship-ийг анх хөөргөх оролдлого хийхэд бүтэлгүйтэж байсан бол энэ удаад эдгээр пуужин болон хөлөг онгоц сансрын буудлаас хөөрч чадсан гэнэ. Гэсэн ч ердөө хэдхэн минутын дараа дэлбэрчээ.

 

Төлөвлөгөө ёсоор,  Super Heavy хөөрснийхөө дараахан газардах, харин Starship санасарт гарах ёстой байж. Гэвч хөөрснөөс хойш дөрвөн минутын дараа хөлөг онгоц пуужин тэвэрлэгчээс салж чадалгүй, систем нь эвдэрч, улмаар дэлбэрчээ.  Хэдийгээр ийм осол болсон ч энэхүү туршилтыг амжилттай болсон гэж үзэж байгаагаа Space X мэдэгдсэн байна.

 

Илон Маск ч компанийнхаа ажилтнуудад амжилт гаргасанд нь баяр хүргээд, хэдэн сарын дараа дахин шинэ туршилт хийнэ гэж мэдэгджээ. Түүнчлэн компанийн инженер Кейт Тайс пуужин болон хөлөг онгоц сансрын буудлаас энэ удаад хөөрсөн гэдэг нь л гол нь байсан хэмээн Ройтерс агентлагт ярьсан байна.

 

Пүрэв гарагт хөөрснийхөө дараа сүйрсэн хөлөг онгоц болон пуужин тээвэрлэгчийн нийт өндөр нь 120 метр, харин зүтгүүр нь өнөөг хүртэл бүтээгдсэн хамгийн хүчирхэг пуужингийн хүчин чадлыг хоёр дахин давж байсан аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
adlw:
km d
2023-07-21
Orosoos hudulguur avch bj amjiltand hurne.fashist amerikuud uursduu hiij chadah zuil bhgui
2023-04-24
ИЛОН МАСК:
ТУРШИЛТ , ТУРШИЛТ , ТУРШИЛТ БАС ДАХИН ТУРШИЛТ !!! АСАР ИХ ҮНЭЭР ЭЦСИЙН ҮР ДҮНД ХҮРДЭГ ЮМ !!! МОНГОЛЧУУД АА !!!
2023-04-23
Энэ цаг үеийн хамгийн амжилттай луйварчин
2023-04-21
Болд:
Үнэхээр гайхалтай, ер бусын хүн юм аа. Ийм хүн хүссэн амжилтандаа хүрэх нь тодорхой
2023-04-21