Путиний хэвлэлийн төлөөлөгчийн хүү Вагнер группт алба хаажээ
2023-04-24

Оросын Ерөнхийлөгч Владимир Путиний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песковын хүү Николай Песков "Вагнер" хувийн цэргийн компанид алба хаасан талаараа Оросын хэвлэлд ярьжээ. Тэрбээр Украин дахь байлдааны ажиллагаанд оролцож, "Гавьяаны медаль" хүртсэн гэж Комсомольская правда сонинд ярьжээ. 

 

Николай Песковын өгүүлснээр, тэрбээр "Ураган" хэмээх шуурган галын системийн экипажид алба хаасан гэнэ. Өмнө нь энэ талаар Вагнер группийн зээн Евгений Пригожин мэдээлж байсан бөгөөд албан тушаалтны хүүг байнгын бүрэлдэхүүнд алба хаахыг зөвлөөгүй хэмээн онцолж байв. Мөн нэрээ нууцлахын тулд хуурамч бичиг баримтаар байлдааны ажиллагаанд оролцсон гэж Пригожин мэдэгдэж байлаа.

 

Энд дуулгахад, өнгөрсөн оны есдүгээр сард Путин дайчилгаа зарласны дараа "Популярная политика" сувгийн хөтлөгч Дмитртий Низовцев улс төрчид болон алдартнуудын цэргийн насны хөвгүүдтэй холбогдож, өөрийгөө цэргийн комиссар хэмээн танилцуулан ярьсан бичлэгийг нийтлэж байв. Энэ бичлэг дээр Дмитрий Песковын хүүтэй ярьсан хэсэг ч багтсан бөгөөд түүнд дайчилгааны зарлан дуудах хуудас ирсэн гэж дуулгахад Николай Песков цэрэг татлагын газарт очихоос татгалзсан хариу өгч байсан юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Арын албанд л бга биз
2023-04-24