Хятадад цахим юаниар цалин олгож эхэлнэ
2023-04-24

Хятадын нэгэн хот цахим юаниар цалин олгож эхлэхээр болжээ. Энэ талаар орон нутгийн эрх баригчдаас авсан мэдээлэлтэйгээр South China Morning Post сонин мэдээлсэн байна. 

 

Тодруулбал, Жянсу мужийн Сужоу хотод харьяалагддаг Чаншу хотод тавдугаар сард төрийн албан хаагчдын цалинг цахим юаниар олгохоор болжээ. Өмнө нь 2022 оны 6-9 дүгээр саруудад цахим юаниар цалин олгох туршилтыг хийсэн бөгөөд нийт 2,6 сая юанийг цахим юаниар олгосон байна. Хятадын бусад хотуудад зарим ажилтнууд цахим юаниар цалингаа авдаг жишиг тогтсон ч Чаншу хот нь төрийн албаныхан бүгд цахим юаниар цалингаа авах анхны хот болох аж. 

 

БНХАУ цахим юань боловсруулах ажлыг 2019 онд эхэлж, Хятадын Ардын банк 2023 оны нэгдүгээр сард цахим юанийг эдийн засагт эргэлдэх мөнгөний тооцоонд багтааж эхэлсэн юм. Гэхдээ цахим юанийг албан ёсоор нэвтрүүлэх хуваарийг төв банк одоо хүртэл батлаагүй байгаа гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
mongold tsalin uguhduu ynet tsaas eh ornii bvteegdehyyn hudaldan avah erhiin bichig oryylj baimaar yuym.
2023-04-24