Байрны зогсоолд байсан 27 машины цонхыг хагалж, эд зүйл хулгайлсан этгээдүүдийг баривчилжээ
2023-04-25

Цагдаагийн байгууллагад 2023 оны 04 дүгээр сарын 22-ны шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Байрны гадна зогсоолд байрлуулсан 27 тээврийн хэрэгсэлд халдан эд зүйл хулгайлсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

 

Тус дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид мөрдөн шалгах, эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулж 18 настай, эрэгтэй “Б” нь 16-30 настай “О” болон “Б” нартай бүлэглэн үйлдсэнийг тогтоон баривчилж, мөрдөн шалгах ажиллааг үргэлжлүүлж байна.

 

Иймд иргэд Та бүхэн энэ төрлийн гэмт хэрэгт хохирохоос урьдчилан сэргийлж сэжигтэй үйлдэл, этгээдийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт цаг алдалгүй мэдээлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Shuud.mn
Сонин хачин
Хөдөөнөөс орж ирээд хотын захын жалганд гэрээ бариад буусан айлын ажилгүй залуус л ийм "ажил" хийж байдаг юм!! Ийм юмнуудаар (албадан сайн дурын) ажил хийлгэх арга хэмжээ авах хэрэгтэй!!
2023-04-25