Өмнөд Солонгос ОХУ руу автомашины сэлбэг нийлүүлэхгүй
2023-04-25

ОХУ өнгөрсөн оны хоёрдугаар сард Украин руу түрэмгийлж, дайн өдөөсний улмаас дэлхийн улс орнууд энэ дайныг зогсоохоор Оросын эсрэг төрөл бүрийн хориг арга хэмжээ тавьж байгаа ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байгаа тул хоригийн жагсаалтыг өргөжүүлсээр байна. 

 

Энэ удаад, Бүгд Найрамдах Солонгос Улс ОХУ болон Беларусь руу автомашины эд анги зэрэг зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүн экспортлохгүй байхаар шийджээ. Ёнхап агентлагийн мэдээлснээр, ОХУ, Беларусь руу нийлүүлэхэд экспортын тусгай зөвшөөрөл шаардагддаг 57 нэр төрлийн барааны жагсаалтыг нэмэгдүүлж, жагсаалтад багтах барааг 798 болгосон байна. 

 

Тодруулбал, аж үйлдвэрийн болон барилгын тоног төхөөрөмж, ган цутгамал, химийн салбар, автомашин үйлдвэрийн бараа бүтээгдэхүүн, 50 мянган доллараас дээш үнэтэй автомашины сэлбэг, дамжуулагч болон квантын компьютер, тэдгээрийн эд анги, индранил, бадмаараг чулуу экспортлохыг хоригложээ. Эдгээр бараа бүтээгдэхүүнүүд нь давхар зориулалтаар ашиглагдаж, Орос, Беларусь цэргийн зорилгоор ашиглаж болзошгүй гэж Өмнөд Солонгос үзсэн аж. 

 

Жагсаалтад шинээр багтсан бараа бүтээгдэхүүнийг экспортлох компани нийлүүлэлт тус бүр дээр засгийн газраас зөвшөөрөл хүсэх ёстой, компаниуд бүхий л шаардлагыг хангаж байвал экспортын зөвшөөрөл олгох юм байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Чиний морин тэрэгний дугуй олдохгүй болох нь ээ
2023-05-01
еээ хөөрхий одоо нөгөө уаз, фургон нь дугуйгүй яана даа чаавас hankook дугуйтай гардаг хуучны хогнууд
2023-04-25