Ч.Хүрэлбаатарын яам 100 гаруй сая төгрөгийг гадаад томилолтод зарцуулжээ
2023-04-27

Ч.Хүрэлбаатар төсвийн захирагчтай Эдийн засаг, хөгжлийн яамны Шилэн дансны мэдээллийг хүргэе. 

 

 

Байгууллагдаад жил гаруй хугацааг үдэж байгаа Эдийн засаг, хөгжлийн яам төсвийн жил гарснаас хойш 2,2 тэрбум төгрөгийн санхүүжилт авч, 200 гаруй сая төгрөгийн зарлагаа Шилэн дансандаа мэдээлжээ. 

 

Нэгдүгээр сард тус яаманд Төрийн сангаас 400 гаруй сая төгрөгийн санхүүжилт хийжээ. Үүнээс Шилэн дансандаа 35 сая төгрөгийг нь мэдээлсэн байна. Цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий зарлагын хэсэгт мэдээлснээр 19,7 сая төгрөгөөр САНДАЛ, БУЙДАН худалдан авчээ. Мөн Эдийн засгийн бодлогын IV зөвлөлдөх уулзалтад Макро эдийн засгийн  бодлогын Л.Энх-Амгаланг оролцуулахад 15,3 сая төгрөг зарцуулжээ. Үүний 7,8 сая төгрөгийг онгоцны билет худалдан авахад 7,5 сая төгрөгийг томилолтын зардалд хэмээн зарлагадсан байна.

 

Хоёрдугаар сард мөн 400 гаруй сая төгрөгийг санжүүжилтыг Төрийн сангаас авчээ. Тус сард 8,9 сая төгрөгийг шинийн баяраар ахмад настнуудаа хүлээн авахад зарцуулсан бөгөөд үүнийхээ 5 сая төгрөгийг ШИЛЭН дансандаа мэдүүлжээ. Мөн Макро эдийн засгийн судалгаа, төлөвлөлт хийх чиг үүргийг хэрэгжүүлэх албан хэрэгцээний вэб хуудсанд нэвтрэхэд зориулж Д.Отгонбаатарын данс руу 15 сая төгрөг, Худалдаа эдийн засаг бодлогын газрын дарга И.Батхүүг БНСУ-д ажиллахад 17 сая төгрөг зарцуулсан байна. Томилолтын тушаалд И.Батхүүгийн нэр дурьдагдсан байгаа ч мөнгөн зарлагын баримтад хоёр хүний тийзний зардал, буудал зэргийг дурьдаж, зарлага гаргажээ.

 

Гуравдугаар сард ТЭРБУМ гаруй төгрөгийн санхүүжилтыг авсан байна. Үүнээс цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий зарлагын хэсэгт 70 гаруй сая төгрөгийг мэдээлжээ. Тодруубал, Эдийн засаг, хөгжлийн яам Могул сервис компаниу лицензийн төлбөр утгатайгаар 65 сая төгрөг шилжүүлсэн бол Бэйтрэвел компани руу тийзний төлбөр утгатайгаар 5,7 сая төгрөг шилжүүлсэн байна.

 

Дөрөвдүгээр сард мөн л 400 гаруй сая төгрөгийн орлогыг мэдээллээ нийтэлжээ. Үүнээс ОХУ-д болсон Хөгжлийн санхүүжилтын асуудлаар НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн чуулга уулзалтад Б.Анар, И.Батхүү нарын 4 хүнийг оролцуулахад 66 сая төгрөгийн зарлага гаргасан байна. Мөн Блүүмбергийн системд нэвтрэхэд 17,9 сая төгрөг microsoft оффисын программын лиценз худалдан авахад 5,4 сая төгрөг гээд цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий зарлагын хэсэгт 90 гаруй сая төгрөг мэдээлжээ. 

 

 

 

П.ГОО

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Москва орох ямарч боломжгүй Москва Нью Иорк яаж нисдэг байна. Дэмий тэнэхээ боливол таарна. Хүрэлбаатар 200 долларын өрөөнд буужээ. Сайд гэдгээ харуулж дээ Чаавас. Энэ орк ингэж мөнгө үрэхээс өөр юм хийж чадахгүй. Мэргэшсэн хулгайч
2023-04-27
хотын иргэн:
зарим төрийн байгууллагын дарга, ажилтан гадаад сургалт, томилолтоор явахдаа зөвхөн цаад тал нь зардлыг нь даах тохолдолд л оролцоод болоод байна. Цахим сургалт, хуралд идэвхтэй оролцоод болоод байна. Бүх төрийн байгууллагад ижил шаардалаг тавьж ажилла. Монголбанк, Үндэсний аудит, сангийн яам, эдийн засгийн хөгжлийн яам гэж үр бүтээл багатай газар их төсөв мөнгө зарлагадаж, олон орон тоо, цалин ихтэй байх юм. үндэсний аудит гэж шудрага бус хэрэггүй шахуу газар болж.
2023-04-27
ariun:
argagui l sn mergejliin luivar sursan saidtai yam bn , uur heleh ug alga . huuli n ch tuunii umnu huuli boloh bizdee!
2023-04-27