Ш.Энхийн-Одын нэр NBA-н драфтад албан ёсоор байршлаа
2023-05-01

"Дэйтон флайерс" багийн тоглогч Шаравжамцын "Майк" Энхийн-Од энэ жилийн NBA draft буюу шинэ тоглогчдын сонгон шалгаруулалтад албан ёсоор байршлаа. 


NBA-ийн драфт 2023 оны зургаадугаар сарын 22-нд АНУ-ын Нью-Йорк хотод болох аж. 

 

Ш.Энхийн-Од нь өнгөрсөн хавар АНУ-ын ахлах сургуулийг 2022 оны төгсөлтийн Дэлхийн шигшээд багтан АНУ-ын үе тэнгийнхнийхээ шигшээ багтай хийсэн тоглолтод оролцож, намраас нь Дэйтон их сургуулийн багийн хамгаалагч болж,улирлын турш амжилттай тоглон "Атлантик-10" конференцийн шинэ тоглогчдын бэлгэдлийн шигшээд нэрлэгдсэн юм.

 

Монголын сагсанбөмбөгчдөөс Хойд Америкийн оюутны лиг NCAA-д мөрөө гаргасан анхны монгол хүн болсон Ш.Энхийн-Од сагсанбөмбөгийн түүхэнд шинэ хуудас нээж яваа чадварлаг нэгэн билээ.  

Shuud.mn
Сонин хачин