"Вагнер"-ын цэргүүд сум хэрэгсэлгүйн улмаас Бахмутыг эзлэж чадахгүй
2023-05-02

Украины Бахмутын төлөөх тулаан хэдэн сар үргэлжилж байна. Энэ тулаанд Оросын армийнхан төдийгүй хувийн цэргийн компани болох "Вагнер" компанийн хөлсний цэргүүд оролцож байгаа юм. 

 

Бахмутыг эзлэх тулаанд аль аль тал төдийлөн дорвитой үр дүн гаргаагүй өдийг хүрсэн. Энэ тулаанд оролцож байгаа Вагнер компанийн хөлсний цэргүүд зэр зэвсгийн хомстолд орсон тул хотоос ухрахаар болжээ. Энэ талаар Вагнер компанийн үүсгэн байгуулагч Евгений Пригожин мэдэгдсэн байна. 

 

"Бид сүүлчийн сумаа дуусгах хүртэл Бахмутад байна. Гэхдээ сум маш бага үлдсэн, нэг долоо хоног эсвэл хэдхэн өдөр л хүрэлцэх байх. Сумны хомстолыг шийдэхгүй бол бид эсвэл ухрана, эсвэл бүр тулаанаас гарна, эсвэл тэндээ үхэх байх. Ер нь л бид тэндээс цэргүүдийнхээ хэсгийг гаргахаас аргагүй болно" хэмээн Пригожин өгүүлжээ.

 

Түүнчлэн тэрбээр Бахмут дахь давшилтыг үргэлжлүүлэх нь зүйтэй эсэх тал дээр нэн шуурхай шийдвэр гаргахаас аргагүй болсон хэмээн онцолсон байна.

 

Г.бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Украин тэсэж үлдэнэ, харин Оросын Холбоо задарна. Тувачууд минь эрх чөлөөгөө олоосой.
2023-05-03
Тэнэг өмбүү минь ээ:
Чиний дураар чамд зориулсан мэдээ нийтлэх ёстой юу..? аан
2023-05-02
украйны талыг дэмжсэн мэдээлэл байна, өнөөдөр бахмутад дэлбэлж амжаагүй агуулах Face дээр видео бичлэгтэйгээ тавьсан байна, сэтгүүлч гуай, эсвэл чамайг худлаа мэдээллээр ард түмнийг хангах бол шагнана гэсэн үү, наад бахмутаас өөр мэдээлэл тавь
2023-05-02
Тэнэг өмбүү минь ээ:
Чиний дураар чамд зориулсан мэдээ нийтлэх ёстой юу..? аан
100 хувь авчихаад байхад хэзээний мэдээ оруулаад бгаа пм бэ
2023-05-02