Их Британи Украинд нисдэг тэрэг нийлүүлэхгүй
2023-05-03

Их Британийн Засгийн газар Украинд Apache нисдэг тэрэг нийлүүлэхээр төлөвлөөгүй байгаа гэнэ. Гэхздээ Украины Зэвсэгт хүчинд зориулж алсын тусгалтай пуужин болон хуягт техник нийлүүлэх нийлүүлэгчдийг хайж байгаа гэж Их Британийн Батлан хамгаалах яамны төлөөлөгчид мэдэгджээ. 

 

Их Британи Apache нисдэг тэрэг нийлүүлэхээр төлөвлөөгүй ч Украинд туслах олон улсын сангийн хөрөнгөөр агаараас эсэргүүцэн хамгаалах систем болон алсын тусгалт зэвсэг авч нийлүүлэхээр зэхэж байгаа гэнэ. 

 

Энд дуулгахад, Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак Чэлленжер 2 танк Украинд өгөхөөр амлаж, улмаар эдгээр танкийг нийлүүлсний дараа Apache нисдэг тэрэг нийлүүлнэ гэж Mirror сонин мэдээлж байв. Мөн Их Британийн Батлан хамгаалах яам энэ төлөвлөгөөг үгүйсгээгүй гэж Sky News агентлаг ч мэдээлж байлаа. 

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Тэнэг оркоо хэрэв украйн зэвсэггүй бол эзлэгдэнэ.Орос түрэмгийлэгч, украйн эх орноо хамгаалж бна.
2023-05-03
zochin:
tuslaad baigaa ornuud dainiig demjeed zevseg uguud baildaad bai geed bx yum.zailaachee.
2023-05-03