Цагаан ордон: ОХУ таван сарын хугацаанд 20 мянган цэргээ алдсан
2023-05-03

ОХУ Украинтай хийх тулаанд сүүлийн таван сарын хугацаанд 20 мянган цэргээ алдаж, 80 мянган цэрэг шархадсан гэж Цагаан ордон мэдээлжээ. Цагаан ордны төлөөлөгч Жон Кирбигийн мэдэгдсэнээр одоогоор Бахмут руу чиглэсэн Оросын давшилт бүрэн зогссон байгаа гэнэ. 

 

2022 оны сүүлээс өнөөг хүртэлх таван сарын хугацаанд амиа алдсан 20 мянган цэргийн тал хувь нь Вагнер компанийн хөлсний цэргүүд байгаа гэж Цагаан ордон мэдээлсэн байна. Энэ мэдээллийн дараа Оросын эрх баригчид ямар нэг тайлбар хийгээгүй аж. Өмнө нь Вагнер компанийн үүсгэн байгуулагч Евгений Пригожин амиа алдсан хүний тоог хэлээгүй ч хохирол "их байгаа" хэмээж байв.

 

Цагаан ордон Оросын талын хохирлын талаар мэдээлсэн ч Украины армийн хохирлыг мэдээлээгүй байна. Энэ нь сөрөх давшилтын өмнө холбоотнуудын зорилтуудыг хүндрүүлэх хүсэлгүй байгаатай холбоотой гэж Кирби мэдэгджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag
2023-05-03
Асуулт:
Хэдэн буриад алуулсиин?
2023-05-03