АНУ Өмнөд Солонгос руу атомын шумбагч онгоц илгээнэ
2023-05-03

"Охайо" зэрэглэлийн атомын шумбагч хөлөг онгоц Өмнөд Солонгосын нутаг руу орно гэж Пентагоны хэвлэлийн нарийн бичгийн дарга Патрик Райдер мэдэгджээ. Гэхдээ хөлөг онгоцыг хэзээ явуулах талаар тэрбээр мэдээлээгүй байна. 

 

"Шумбагч онгоцыг илгээх хугацааны талаар хэлэхгүй. Энэ шумбагч нь "Охайо" зэрэглэлийн, баллистик пуужинтай шумбагч онгоц байна. Миний хэлж чадах юм үүгээр дууслаа" хэмээн Пентагоны төлөөлөгч хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна. 

 

Энэ шумбагч онгоц цөмийн зэвсэг тээвэрлэх эсэх тухай сэтгүүлч асуухад Райдер мөн л хариу өгөхөөс татгалзжээ. Өмнө нь, дөрөвдүгээр сард Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сок Ёль Вашингтонд Жо Байдентай уулзах үеэрээ Хойд Солонгосын зүгээс цөмийн цохилт өгсөн тохиолдолд Америкийн цөмийн зэвсэг гээд бүхий л хүчин чадлыг ашиглана хэмээн мэдэгдэж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag
2023-05-03