Жүжигчин Юүн Пак ирэх есдүгээр сард хуримаа хийхээр болжээ
2023-05-04

БНСУ-ын жүжигчин Юүн Пак, загвар өмсөгч Ким Су Бин нар өчигдөр хуримаа хийхээр болсон тухайгаа инстаграм хаягаараа мэдээллээ.

 

 Уг мэдэгдэлдээ "Сайн байцгаана уу, Юүн Пак байна. Хавар цаг хэдийнэ иржээ. Үүнийг бичихийн тулд үзэг, цаас аваад суух нь эвгүй санагдаж байгаа ч үнэхээр их догдолж байна. Ирэх намар би хайртай бүсгүйтэйгээ гэрлэх болсноо дуулгахад таатай байна. Та бүхэн бид хоёрт чин зүрхнээсээ аз жаргалаар ерөөж, сайн сайхан гэр бүлийг цогцлоож чадна гэдэгт итгэж байна баярлалаа" хэмээсэн юм. 

 

 

Юүн Пакийн харьяалагддаг "H& Entertainment" агентлаг мөн "Юүн Пак есдүгээр сарын 2-нд хуримаа хийнэ" гэдгийг баталжээ. 

 

H& Entertainment агентлаг мэдэгдэлдээ, Бид Юүн Пактай холбоотой баяртай мэдээг хуваалцахдаа таатай байна. Юүн Пак маань ирэх есдүгээр сарын 2-нд хуримаа хийхээр болсон. Хуримын ёслолын үйл ажиллагаа Сөүл хотод гэр бүл болон ойр дотнын хүмүүсийг хамарсан байдлаар зохион байгуулагдах юм. Жүжигчин Юүн Пакийг үргэлж халуун дулаан сэтгэлээр хайрладаг хүмүүстээ гүнээ талархаж байгаагаа илэрхийлж, тэдний ирээдүйн төлөө сайн сайхныг хүсэн ерөөе" гэжээ. 

Shuud.mn
Сонин хачин