Молдавт Ялалтын баярын бэлгэдэл Георгийн тууз зүүвэл торгоно
2023-05-05

Тавдугаар сарын есний өдөр Георгийн тууз зүүж олон нийтийн газраар явбал торгоно гэж Молдавын цагдаагийн газар иргэдэд анхааруулжээ. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын дарга Виорел Чернэуцану мэдэгдсэнийг News.Maker сонин дамжуулсан байна. 

 

Цагдаагийн газрын дарга Чернэуцанугийн тайлбарласнаар, Орос улс Георгийн туузыг Украины эсрэг түрэмгийллийн бэлгэдэл болгон ашиглаж байгаа тул Молдавт энэ туузыг зүүх нь Оросын түрэмгийллийг зөвтгөх эсвэл алдаршуулж буйд тооцогдох аж.

 

2022 оны хавар Молдавын парламент Георгийн тууз, Z, V үсэг зэрэг цэргийн түрэмгийллийн бэлгэдлүүдийг зүүвэл торгууль оноох тухай хууль баталсан.Тиймээс хориотой үйлдлийн төлөө шийтгэл хүлээхгүйн тулд өдөөн хатгалгад автахгүй байхыг цагдаагийнхан иргэддээ хандан уриалжээ. Мөн Георгийн тууз зүүсэн иргэдийг хууль зөрчсөн гэж үзэн, торгоно хэмээн анхааруулсан байна. Харин Георгийн тууз одон медалийн нэг хэсэг бол зүүхийг зөвшөөрөх аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Фашизмыг даран сөнөөсөн украйн цэргүүд 80 жилийн дараа буруутан болж шинэ фашист бандерууд толгойгоо өндийлгөнө гэж санна ч үгүй биз дээ
2023-05-08
Түүх түүхээрээ л үлдэнэ.Түүхэн үйл явдал нийгмийн толь гэдэг дээ.
2023-05-06
Зөв бид бас оросын хөрш.:
Оросууд хөршүүдийнхээ газар нутгаас дандаа хумсалдаг
2023-05-05
БИ:
ЗӨВӨӨ
2023-05-05
Eh oron:
Uvug deedes tsusaa ursgaj ysaa ivej amia urguj bj germenii fashizmaas yovropiin ene heden muu jijighen uls shig yumnuudiig avarsiin ter tuuhen bayriig temdegluulehgui gej baihaar chini nuguu fashion geech ni enuu ardchilal geech ni yumuu tuhain uyiin zuvlult oros baigaagui bol udiid ene gulugnuud turuuchguil bh bailaa
2023-05-05