Оросын царцаасан хөрөнгөнөөс олсон орлогыг Бельги Украинд тусламж болгон илгээнэ
2023-05-05

Бельги улс Оросын царцаасан хөрөнгөнөөс олсон орлого болох 200 сая еврог Украинд тусламж болгон илгээхээр болжээ. Энэ хөрөнгийг цэргийн нийлүүлэлт болон дүрвэгчдийг дэмжихэд зарцуулна гэж Бельгийн Ерөнхий сайд Александер де Кроо  Нидерландын Ерөнхий сайд Марк Рютте, Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский нарын хамт Гаагд зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.

 

Бельги улс Оросын 250 тэрбум евро орчим хөрөнгө болон санхүүгийн шилжүүлгийг царцаасан талаар өмнө нь мэдэгдэж байлаа. Энэ улсын эрх баригчид Оросын хөрөнгийг байршуулснаас олсон хүүгийн татварын орлогыг Украинд тусламж болгон илгээхээр шийдсэн байна. 

 

Хэвлэлүүдийн мэдээлснээр, Бельги улс Оросын хөрөнгийг нутагтаа байршуулсны татвараас 625 сая еврогийн орлого олжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
дайн гарцаагүй болждээ, европ улангассан байвгайн хөлд сүйрэх эхлэл нь тавигдлаа, цөмийн дайнаас холуур дууссаасай.
2023-05-08
Irgen:
Ene bol buruu. Durtai uedee hunii mongiig ogohgui gd buruu hishig togtoj bna. Delhii 2 systemd huvaagdah ehlel. Gereegee dur meden zorchij bgaa uildel. Ed nar USA g irak d orohod ni ingej chadaagui sh de.
2023-05-08
Бусад улсын хөрөнгө рүү ингэж эрээ цээргүй халдаж байж Белги мэтийн өтнүүд эрсдлээ дааж чадах юм болов уу. Орос зэр зэвсгийн болон байгалийн баялгийн супер гүрэн гэдгийг тооцоолсон юм болов уу.
2023-05-07
Уншигч:
Маш зөв, сайн байна, жил бүр олгож байвал бүр сайн.
2023-05-06
Зөв
2023-05-06
Belgi metiin togloomiin uls ug ni araa bodoh heregtei dee
2023-05-05
MASH ZOV
2023-05-05