Гурван настай хүү дахин хагалгаанд орно
2023-05-05

Ээжийнхээ хамтран амьдрагчид зодуулсан гурван настай хүү ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаад Турк улсын зорьсон өнгөрсөн гуравдугаар сарын 30-нд билээ. 

 

 

Хүү аав, авга ахын хамт Турк улсын Истанбул хотод эмнэлэгт хэвтсэн. Очсон даруйдаа тархины хагалгаанд орсон юм. Тэгвэл хүү гурав дахь удаагийн хагалгаандаа орохоор болсон талаар эх сурвалж мэдээллээ. 

 

Сануулахад, өмнө нь хүний эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр ял шийтгэл эдэлж байсан 34 настай Э гэгч 2023 оны 03 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө 3 настай хүүг зодож, гэмтээсэн. Хүүгийн ээж Л нь хамтран амьдрагчийнхаа балмад үйлдлийн талаар цагдаа болон эмнэлгийн байгууллагад мэдэгдэлгүй, нуун дарагдуулж, 03 дугаар сарын 08-ны өдрийн 09.40 цагийн үед хүүг ГССҮТ-д хүргэснээс хойш ГССҮТ-д эмчлүүлж байгаад Турк улсыг зорьсон юм. 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ хүүхэд үхэх байхөө.
2023-05-06
Зочин:
Худлаа хандивын данстай зургийг нь дахин2 тавиад хүүхдээр мэдээ тавьж хандалт авахаа болиоч энэ сайтууд.
2023-05-05