Шинжаан, Хонконгийн хооронд шууд нислэгтэй болжээ
2023-05-05

Хятадын Шинжаан муж болон Хонконгийн хооронд анхны шууд агаарын маршрутыг нээжээ. Энэ талаар South China Morning Post сонин мэдээлсэн байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, тавдугаар сарын гуравны өдөр Urumqi Air компанийн зорчигч тээврийн анхны аялал Шинжаан Уйгурын өөртөө засах орны Үрүмчи хотын Дивопу олон улсын нисэх буудлаас Хонконг руу ниссэн байна. Хуваарийн дагуу долоо хоног бүрийн лхагва гарагт шууд нислэг үйлдэх бөгөөд нислэг таван цаг үргэлжлэх аж.

 

Өмнө нь Хонконгоос  Үрүмчи хотыг чиглэсэн аялагчид Бээжин, Шанхай, Чэндү, Нанкины аль нэгээс дамжин нислэгт суух шаардлагатай байсан юм. Шууд нислэгтэй болсноор Шинжаан руу хөрөнгө оруулагчдыг татаж, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд түлхэц болно гэж тоцооолж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
mongol shuud nislegyydee sardaa 1-2 / tsuun/ toogoor nemeh ni juulchin tatah engiin arga.
2023-05-05