Хүүхдээ хөтөлчихөөд хүчирхийлэгч үйлдэгч ХҮН танд зориулав
2023-05-08

Эцэг, эх хүн хүүхдээ хамгаалах, хайрлах ёстой, энэ бүр үүрэг. Гэхдээ хайрлаж, хамгаалж байгаа нэрээр хүүхдийнхээ нүдэн дээр бусдыг чичилж, загнаж зандарч, зодвол та ирээдүйн хүчирхийлэгчийг бэлтгэж байна л гэсэн үг. Таны хүүхэд таны толь, таны жижигхэн хувилбар.

 

Алим модноосоо хол унадаггүй.

 

 

Мэдээж, та хүүхдээ хэнээр ч дээрэлхүүлэхийг хүсэхгүй. Таны нүдэн дээр хүүхдийг чинь дээрэлхэж, зодож байвал хамгаалах нь таны үүрэг. Гэхдээ ямар үйлдэл дээр, хэрхэн хамгаалахаа бодох нь зүйтэй. Хэн нэгэн санамсаргүйгээр таны хүүхдийг өвтгөлөө гээд та бусдын хүүхдийг загнаж, зодох нь туйлын буруу. Та хүчирхийлэл үйлдэж байна л гэсэн үг. Тэр тусмаа өөрийнхөө хүүхдийн нүдэн дээр бусдын хүүхдийг дорд үзэх, том хүн гэсэн үзэмжээр дээрэнгүй хандах, гар хүрэх нь хүүхдээ хорлож байгаагаас ялгаагүй. Энэ удаа та хүчирхийлэгч болсон бол дараагийн удаа таны хүүхэд хэн нэгнийг хүчирхийлнэ. Учир нь бага насны хүүхдийн хувьд ямагт аав, ээжийн зөв, тэдний үйлдэл үнэн. Тэд таныг л дууриана.

 

Хүүхдээ хүмүүжүүлэх хэрэггүй ээ. Харин өөрийгөө хүмүүжүүл гэсэн үг санаандгүй гараагүй.

 

Нөгөө талаас танд дээрэлхүүлсэн хүүхдийг бодож үзье. Санаандгүй үйлдлийнхээ төлөө, найзуудынхаа өмнө танд хараалгаж, дээрэлхүүлж, зодуулж байгаа хүүхэд сэтгэлзүйн ямар гэмтэл авч байгаа бол?! Томчууд гэх аймшгийн ертөнцийг мэдрүүлэхээр хүүхдэд таатай байх уу. Даруухан, сул дорой нэгэн бол улам дотогшоо, аймтгай болж, шазруун нэгэн нь өөр нэгэнд таны энэ ааш авирыг гаргаж, улам эвдэрнэ. 

 

Хүчирхийлэл хүчирхийлэгчийг төрүүлнэ.

 

Бид хүүхдээ сайн, сайхан ирээдүйг хүсдэг. Хүүхдийнхээ амьдрах нийгэмд, эргэн тойронд санаа зовдог. Өндөр боловсролтой, ёс суртахуунтай иргэн болгон төлөвшүүлэхийг зорьдог. Хэдийгээр би, та ч ялгаагүй энэ бүхнийг хүсэж, үүний төлөө хичээсэн ч өөр нэгэн эцэг, эх ирээдүйн хүчирхийлэгчийг, ёс суртахууныг уландаа гишгэгчийг төлөвшүүлж байвал яах вэ?! Тэр хүчирхийлэгч нийгмийг бүхэлд нь харлуулах болно. Тэгэхээр өөрийн хүүхдэдээ сайн сайхныг, гэрэл гэгээтэй ирээдүйг хүсэж байгаа бол тийм нийгмийг бүтээх иргэнийг төлөвшүүлээрэй. 

 

Та бол толь, харин таны хүүхэд тусгал нь.

 

Б.Хэрлэн

 

Shuud.mn
Сонин хачин
Dulguun nuuriin batsuh hogiin hulgaich
2023-05-08
Зочин:
Хүүхэд нь гэртээ шөнийн 12, нэг цагт бөмбөг тоглоод, хөл нүцгэн гүйгээд байхад тоодоггүй өөгшүүлдэг эцэг эхчүүд байна. Энэ чинь бас л орчин тойрондоо хүчирхийлэл үйлдэхийг өөгшүүлж, өөрөөс бусдыг үл тоох хандлага төлөвшүүлж байгаа асуудал бишүү.Ер нь эцэг эх ямар хүмүүжил хандлагатай байна хүүхэд тэрийг нь л дуурайна.
2023-05-08
Zochin:
Ene zaluug shuud buruutgaj baigaag joohon gaihaj l baina. Bodit baidal deer yu bolson ni chuhal baih. Bi ch derged ni bgaagui l dee. Gehdee ter huuhed bas yamar reaction gargasaniig uzeh heregtei. Ug helehed ni sorgootsoldood tsohison bj bolno. Herev tiim zuilgui zugeer bj bgaad zoduulsan bol ene zaluugiin 100 huvi buruu.
2023-05-08
Zochin:
Ene zaluug shuud buruutgaj baigaag joohon gaihaj l baina. Bodit baidal deer yu bolson ni chuhal baih. Bi ch derged ni bgaagui l dee. Gehdee ter huuhed bas yamar reaction gargasaniig uzeh heregtei. Ug helehed ni sorgootsoldood tsohison bj bolno. Herev tiim zuilgui zugeer bj bgaad zoduulsan bol ene zaluugiin 100 huvi buruu.
2023-05-08
Зочин:
Стресстэй нийгэмд хүчирхийлэл байсаар л байна.
2023-05-08