Сosmopolitan: 2023 оны онцлох АРВАН ном
2023-05-11

 

Алдарт Сosmopolitan сэтгүүлээс жил бүр уламжлал болгон гаргадаг шилдэг номын 2023 оны жагсаалтаа танилцуулж байна. Энэ удаад намтар дурсамжаас гадна философи, физилоги, судалгаа, онол зэрэг өргөн сэдэвт хамааруулан онцлох арван номыг сонгон уншигчдадаа хүргэж байна.  

 

1.'Spare' by Prince Harry


Ханхүү Харригийн дурсамж ном 2023 оны нэгдүгээр сард хэвлэгдэн гарсан билээ.  Хунтайжийн хувийн амьдралаас гадна Британийн ихэс дээдсийн гэр бүлийн дотоод үйл явдлууд, маргаан зөрчлүүдийг уг номондоо дэлгэрэнгүйгээр тусгаж өгснөөрөө уншигчдийн анхаарлыг ихээр татсан хэвээр байгаа юм. Spare номд бичигдсэн зарим баримтаас Британийн хэвлэлүүд түрүүлж нийтэлсэн нь багагүй шуугиан дэгдээсэн. Тухайлбал Афганистанд цэргийн алба хааж байхдаа 25 хүний амийг хөнөөсөн, өсвөр насандаа хар тамхи хэрэглэж үзсэн зэрэг Харригийн дурсамжууд үүнд дурдагдаж байжээ.

 


2.  Crying in H Mart


Энэхүү ном нь Japanese Breakfast хамтлагийн гоцлол дуучны намтар бүтээл юм. Хоёр соёлын орчинд өссөн өөрийнхөө тухай мөн ээжийнхээ тухай бичиж зарим хэсэгтээ гунигтай, заримдаа эмоцитой түүхүүдийг агуулсан нь гүнзгий сэтгэгдэл үлдээх аж. 

 


 

3.Raising Humans in a Digital World


Технологийн дэвшил, интернэт орчингүйгээр амьдралыг төсөөлөхийн аргагүй эрин зуунд бид амьдарч байна. Гэтэл цахим дээрэлхэлт, насанд хүрэгсдийн гаж буруу бичлэгүүд, хэт донтолт гэх мэт олон хүчин зүйлээс шалтгаалж эцэг эхчүүд хүүхдийнхээ ухаалаг төхөөрөмжийн хэрэглээг маш ихээр хязгаарладаг. Мэдээж эрсдэлээс зайлсхийх нь аюулыг холдуулах нэг арга ч гэлээ хамгийн сайн сонголт биш бөгөөд Диана Грабер энэхүү номдоо хэрхэн виртуал болон бодит амьдралын харилцааг тэнцвэржүүлж, хэцүү үед зохистой шийдвэр гаргах талаар эцэг эхчүүдэд хамгийн энгийн, дэлгэрэнгүй зөвлөгөөг хүргэж чадсан юм.

 


4. Дейл Карнеги “How to win friends and Influence people”

 

“Өнөөдөр бол таны өчигдөр санаа зовниж байсан маргааш” Дейл Карнеги олон сайн ном бичсэн байдаг ч энэ ном бол хамгийн алдартай нь. Хүмүүсийн дунд хэрхэн амьдрах, тэдэнтэй хэрхэн харилцах талаар түүнээс сайн бичсэн хүн байхгүй. Энэ номыг тогтмол эргэн харж, уншиж байх хэрэгтэй. Ялангуяа дотогшоогоо сэтгэлгээтэй интроверт хүмүүст нэн тустай. Хүмүүстэй харилцахын тулд авьяас эсвэл хэл ам сайтай байх шаардлагагүй гэдгийг Карнеги тун үнэмшилтэй тайлбарлаж өгдөг. Зөв тактик хэрэглэж, хэдэн хэрэгтэй зөвлөгөөг дагавал хэн бүхэнтэй хэл амаа төвөггүй ололцдог болно. 

 

Үр дүнтэй харилцаа тогтооно гэдэг бол нийгэмд байр сууриа олохыг хүссэн хүн бүрийн эзэмших ёстой хамгийн чухал чадваруудын нэг. Танд энэ чадвар дутагдаж байвал Дейл Карнегийн энэ ном таны удирдагч, чиглүүлэгч байх болно.

 

5. НАМТАР: Эми Одел-Анна


Хүн бүхний мэддэг хоёр Анна байдаг. Нэг нь Достоевскийгийн амилуулсан Анна, нөгөө нь Vogue-н Анна. Хувцас загвар хийгээд сэтгүүлзүйд аль алинд нь сонирхолтой, эгэл даруухан ч бусдыг татах нууцхан увдистай, цэл залуухан Анна ажлын гараагаа загварын хувцасны дэлгүүрийн худалдагчаас эхэлж байжээ. Өдгөө Vogue-н толгой хэвлэл мэдээллийн компани Condé Nast-ын Глобал контент хариуцсан захирлын албыг хашиж буй тэрээр Vogue сэтгүүлийн ерөнхий редактороор 25 жил ажиллахдаа зөвхөн Vogue төдийгүй загварын салбарыг донсолгож, орчин үеийн эмэгтэй хүний шинэ дүр төрхийг бүрэлдүүлж, бүхий л салбарын шилдгүүдийг бидэнд тунхаглаж өгсөн агуу, хүчирхэг эмэгтэй юм.

 


6. Улс үндэстний уналт доройтлын шалтгаан 


Номын зохиогчид бүх тивийн улс орнуудын хөгжлийн түүхийг задлан шинжилж, тэдгээрийн үсрэнгүй хөгжил бадрал, мөхөл сэхэлд нөлөөлсөн хүчин зүйлсийг нээж, нэгтгэн дүгнэснээрээ


Олон нийтийн оролцоог дэмжсэн улс төрийн болон эдийн засгийн инстүүцтэй улс үндэстнүүд хоцрогдол, ядуу зүдүүгээс ангижирч, богино хугацаанд хөгжин дэвшсэн. Харин янз бүрийн шалтаг, шалгуураар хяхах, ялгаварлах, хавчих зэрэг болхи, бүдүүлэг, үрэлгэн улс төрийн хийгээд эдийн засгийн инстүүц, бодлоготой улс үндэстний хувь заяа бүүдгэр дорой, бүр устаж үгүй болоход хүрдэг аж.


Уншихад урам зориг, ухаарал бодрол өгдөг энэхүү номыг одоог хүртэл санал болгосон шилдэг номуудын жагсаалтад оржээ. 

 

7. Black Chameleon

 

Моутон энэхүү сэтгэл хөдөлгөм, төрөл жанрыг хамарсан дурсамж номондоо өөрийн амьдрал дахь хар арьст эмэгтэйчүүдийн талаар өгүүлдэг. Түүний бичих арга  уншигчдыг дахин нэг хуудас эргүүлэхэд хүргэдэг. Учир нь түүний өгүүлж буй бүхий л зүйлс нь  номын ертөнцөд өвөрмөц арга барилыг авчирсан гэнэ. 

 

8. Big Swiss 

 

Энэхүү ном нь хавтаснаасаа л таны анхаарлыг татах болно. Уг нь гарсан даруйдаа бестселлер номоор тодорч байсан. Энэхүү номонд хайрын түүхээс гадна үнэнч бус байдал, сэтгэцийн эрүүл мэнд, бэлгийн хэвшмэл ойлголтууд болон бусад нийгмийн асуудлуудыг зоригтойгоор хөндөж өгсөн орчин үеийн уран зохиол юм. 

 

9.Эхнэрээ малгай гэж андуурсан хүн  


Эхнэрийнхээ толгойг малгай гэж андуураад өмсөх гэж оролдсон хөгжмийн зохиолч, биеийн мэдрэмжээ алдаад эгц зогсож чадахаа байсан залуухан ээж, 1945 он дээр ой санамж нь зогсчихсон залуу ...

Тархи мэдрэлийн эмч, неврологич Оливер Сакс профессортой учирсан хачирхалтай өвчтөнүүд. Гайхаж хачирхам бэрхшээлтэй хэрнээ хүний хувиар бусдын адил амьдрах гэж зүтгэх тэдгээр өвчтөнүүдийн гайхалтай баялаг дотоод ертөнцийг дүрсэлсэн бүтээл.

Тархи гэдэг гайхамшигтай эрхтэн. Тархины бүтээдэг ертөнц л бүх юм. Тэр хэрээрээ хэцүү ч эрхтэн. Жаахан л асуудал үүсэхэд бөөн хэрэг мандана. Энэ номын гол дүр бол баруун тархи. 

 

10. В.М.ШУШКИН-БИ ТА НАРЫГ ЧӨЛӨӨЛӨХӨӨР ИРЛЭЭ


В. М. Шукшин (1929 – 1974) бол ОХУ-ын Төрийн шагналт жүжигчин, Төрийн шагналт найруулагч. Түүний “Би та нарыг чөлөөлөхөөр ирлээ” роман бол Оросын тариачны хөдөлгөөний түүхэнд баларшгүй ул мөрөө үлдээсэн Доны хасгуудын толгойлогч Степан Разин, түүний бослогыг гурван зуун жилийн дараах өндөрлөгөөс цэгнэж, төр, ард түмэн хоёрын үүрдийн харгалдааны нэгэн учгийг харуулсан бүтээл. Тиймийн учир эдүгээ ч үнэ цэн нь буураагүй туурвил юм.

Энэ бүтээлийг Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Достоевскийн 200 жилийн ойн медальт, Монголын орчуулагчдын эвлэлийн "Дуун хөрвүүлэгч" шагналт, "Билигт гүүш" Ц.Гомбосүрэн гуайн хөрвүүлгээр хүргэх юм.

 

Shuud.mn
Сонин хачин
Gloria Perez:
Do you need your ex-husband back or you want to save your marriage / relationship from breakup and Divorce? you can contact PRIEST WISDOM Call/WhatsApp him directly on +2348124644470 I want the world to know about this great love spell caster that is well known as PRIEST WISDOM, he has the perfect solution to relationship issues and marriage problems. The main reason why i went to PRIEST WISDOM was for solution on how i can get my husband back because in recent times my husband and i have been having some issue in our marriage over some other lady, I have read a lot of testimonies on the internet about this powerful PRIEST WISDOM and i was so pleased so i decided to seek for assistance from him i contacted him which he did a perfect job by casting a effective love spell on my marriage which made my Husband to come back to me and beg for forgiveness, and all this happened within 2 days it have been about 3 months now. I will not stop publishing his name on the net because of the good work he is doing. I will drop his contact for the usefulness of those that need his help. CONTACT PRIEST WISDOM via EMAIL: supernaturalspell0@gmail.com You can also WhatsApp/Call him +2348124644470 Website: https://supernaturalspell21.blogspot.com/ Facebook page https://www.facebook.com/PRIESTWISDOM11
2023-05-11