Хархорум хотыг шинээр байгуулах шаардлага хийгээд төлөвлөлт
2023-05-11

Орхоны хөндийд Хархорум хотыг шинээр байгуулах ажил гараанаас гараад байна. Нийт 156 000 га газрыг  хотын бүсийн эдэлбэр газарт авч, 6000 га газарт 500 000 хүн амтай Хархорум хотыг байгуулахаар төлөвлөөд байна.

 

 

Түүхийн улбаа

 

Орхоны хөндийн сав газарт эртний төрт улс болох Хүннү гүрний Луут хот, Жужаны Мумо хот, Уйгарын Хар Балгас хот, Түрэгийн хаад ноёдын тахилын онгон, Их Монгол Улсын нийслэл Хархорум хот байрлаж байсан. Монгол Улсын таван том хотын туурь энэ газарт бий. Монгол аймгууд асар хүчирхэг байх үедээ Орхоны хөндийд нийслэлээ байгуулдаг байсан нь түүхэнд үлджээ. Үүнээс монголчууд 2800 гаруй жилийн өмнөөс нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг суурин иргэншилтэй ард түмэн байсан нь харагдана.

 

Монгол Улс хоёр хоттой байх ёстой. Нэг нь Улаанбаатар, нөгөө нь Орхоны хөндийд Хархорум гэсэн нэрээр байгуулагдах учиртай. Орхоны хөндийд том уурхай, аж үйлдвэр байхгүй. Гэхдээ тэнд бидний түүх бий.

 

 

Соёлын өвийг хамгаалах, сурталчлах боломж

 

Орхоны хөндийд нүүдэлчдийн том хотууд байсан гэдгийг тогтоож, 2004 онд ЮНЕСКО-д дэлхийн соёлын өвөөр бүртгүүлсэн. Соёлын өвөө хадгалж хамгаалах, түүхийн аялал жуулчлалыг хөгжүүлэх менежментийг монголчууд хийгээгүй 19 жилийн нүүрийг үзжээ. Монголын газар нутаг дээрх дэлхийн соёлын өв эзэнгүй, товчхондоо хамгаалах зайлшгүй шаардлагатай тулгараад байна. Хархорум хотыг шинээр байгуулснаар соёлын өвийг хамгаалан сурталчлах, түүхийн аялал жуулчлалыг хөгжүүлэх шинэ боломж нээгдэнэ. Хотын эдэлбэр газарт ЮНЕСКО-д бүртгэлтэй соёлын өвийг багтаахгүй бол тэр газар дараагийн Зайсан буюу төлөвлөлтгүй суурьшлын бүс болно.

 

Улаанбаатарыг зовлонгоос салгах шаардлага

 

Улаанбаатар хот Монгол Улсын газар нутгийн 0.3 хувийг эзэлдэг. Гэтэл Монгол Улсын хүн амын 49 хувь нь Улаанбаатар хотод амьдарч байна. 2000 онд хүн амын 33 хувь нь Улаанбаатарт, 67 хувь нь орон нутагт суурьшиж байсан. Харин өнөөдөр газар нутгийнхаа маш бага хувь дээр хүн амын 50 хувь нь амьдарч байна. Улаанбаатарт орон сууц баригдаж, ажлын байр бий болж байгаа цагт хотын төвлөрөл улам нэмэгдэнэ.

 

 

Хүн амын 50 хувь, эдийн засгийн 67 хувь нь нэг хотод төвлөрсөн Улаанбаатарын нөхцөл байдал дэлхийд байдаггүй жишиг. Монгол Улс бодлогогүй, хот төлөвлөлтгүй явсны үр дүн.

 

Улаанбаатар хот эрсдэлийн асар том цэг болж хувирсан. Газар хөдлөлт, томоохон хэмжээний аваар осол, олныг хамарсан халдварт өвчин гарвал асар их эрсдэлтэй тулгарна. Улаанбаатар хот баруун, зүүн гэсэн хоёрхон гарцтай. Нэг талд нь асуудал үүсэхэд нөгөө талд асар том түгжрэл, бөөгнөрөл үүснэ. Энэ бүхэн нь шинэ хот байгуулах зайлшгүй шаардлага.

 

 Монгол Улс асар том газар нутагтай. Газар нутгаа хамгаалж, суурьшил бий болгох хоёр дахь хотыг заавал байгуулах хэрэгтэй.

 

Шинэ Хархорум хотын төлөвлөлт

 

Орхоны хөндийд Монгол Улсын таван том хот төвхнөн суурьшиж байсан. Үүнээс үндэслэн шинээр байгуулах Хархорум хотыг өөр өөрийн бие даасан дэд бүтэцтэй, таван чиглэлээр байгуулж, хөгжүүлэхээр төлөвлөж байна.

 

1.Төр захиргааны байгууллагуудын төвлөрөл

 

Хархорумд уул уурхай, аж үйлдвэр байхгүй. Хотын эдийн засгийг дэмжихийн тулд нэн тэргүүнд  төр, захиргааны байгууллагуудыг аваачих ёстой. Ерөнхийлөгч, Засгийн газрын ордон, яамд, төрийн байгууллагуудыг тэнд төвлөрүүлэх нь шинэ хотын эдийн засгийг тэтгэх эхний алхам. Төрийн албан хаагчдын хэрэгцээ, шаардлагын дагуу тэнд бизнес бий болж эхэлнэ.

 

2. Археологид түшиглэсэн аялал жуулчлал

 

Газар доорх археологийн олдворыг ил гаргаж, хүнд үзүүлж, сурталчилж, аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой.

 

3.IT чиглэлийн бизнес

 

Өндөр технологийн IT чиглэлийн бизнесийг хөгжүүлэх боломж. Цаг агаарын хүйтэн сэрүүн нөхцөл том серверүүдийг хөргөх зардлыг багасгана.

 

4.Олон улсын төв

 

Хархорум хот олон улсын худалдаа, шашны төв байсан. Энэ зарчмыг хадгалж, Элчин сайдын яамд, дипломат төлөөлөгчийн газруудад газар олгож, олон улсын төв байгуулах боломжийг нээлттэй болгоно.

 

5. Эрүүл мэндийн шинэ төв

 

Эрүүл мэндийн чиглэлийн байгууллагуудыг татна. ХСҮТ, ХӨСҮТ-ийн салбар эмнэлгүүдийг байгуулснаар Улаанбаатар асуудал багасна.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
орчин үед морьтой байлдахгүй, машин танктай байлдахгүй дроноор л байлдаад байна кк
2023-05-26
Зочин:
2000 онд Улаанбаатарт хүн амын 33% амьдарч байгаа үеийн өмнөхөн Улсын дээд шүүх Улаанбаатар хотын зариргааны тогтоолыг хүчингүй болгосон юм.Үндсэн хуульд заасан Монгол хүн амьдрах газраа чөлөөтэй сонгох эрхийг уг тогтоол зөрчиж хотод шилжин ирэхийн тулд том хүнээс 50000 төг, хүүхдээс 25000 төг төлдөг журмыг хүчингүй болгож мөнгө төлөхгүйгээр хотын иргэн болдог болов. Энэ үед хөдөөд зуд болж дөнгөж малжих гэж байсан хөдөө гарч хувьчлалаар авсан малаа хариулж байсан мал нь осгож малгүй болсон айлууд хотыг тойрч хашаа ч хатгалгүй буусан юм. Эргэн тойрны ой модыг ч хяргаж хожуул үлдээв. Хотын захын хөдөө, задгайд суудаг гэрэл худөг автобусгүй нүхэн жорлонч үгүй гуламжны зохион байгуулалтч үгүй болов. Сүйхээтэй нь амьдралаа олж арчаагүй нь бөбөөчин болов. Хотын удирдлагын эрхмүүд сайд дарга нар үүнийг анзаарах сөхөөгүй архидаж, авгайдаж, авлигдаж, газрын наймаа хийж харин ард түмний амьдрал доройтож эхлэв.... Хотын дарга ч ерөнхий сайд болж дэвшив. Хотын фракц гэдэг нь нийгмийн бүх салбар цагдаа шүүхэд ч нөлөөтэй болов. Нэг мэдэхэд хотод хүн амын 50%-нь амьдарч түгжрэлд цагаа өнгөрөөдөг 33 %-нь ажил орлого муутай ядуугийн данстай болжээ. ХАР ХОРУМ хотоо хот шиг хот болгож эхлээд дэд бүтэц газар доорх байгууламж замаа төлөвлөн барьж дараа нь газар дээрх орчин үеийн хотоо байгуулаарай. Газар чөлөөлөх аюулд орохгүйн тулд хот барих газраа эхэлж бүү хувьчлаарай, газрын наймаа бүү хийгээрэй!
2023-05-17
Dulguun nuuriin batsuh hogiin hulgaich
2023-05-16
Ушигч:
Аан түүхээ сайн мэдэж судлах хэрэгтэй. Эртний түүх соёлтой холбоотой лм бол хүнд өгөөжтэй амьдрах орчин ээлтэй хот -болгоорой, бүтээн байгуулалт хийж гээд нээх өндөр,өндөр барилга битгий болгоорой.яг газрын хөрсөндөө тохируулаад 3-4давхар барилгууд ,хаус,УБ-хот,хот биш болж гүйцлээ.
2023-05-15
Хархорин бол цэргийн хүчээр хамгаалж чадахгүй газар гэдгийг бас мартаж ёстой боллхгүй. Чингисийн удам болсон их хаадын сүүлч Тогоонтөмөр хүртэл яагаад харийн соёл, харийн хатан авч суугаад баларсан бэ гээд бодоод үз. Тогоонтөмөр хөөгдөж ирсэн Хархорин сүйрэлээ хүлээж цагийн хэцүүг туулсан. Цэрэг дайны хувьд хамгаалж болохуйц хот байхаар төлөвлөөрэй. Газар зүйн өгөгдөл гэдэг цэргийн хүчнээс хамгаалдаг.
2023-05-14
орчин үед морьтой байлдахгүй, машин танктай байлдахгүй дроноор л байлдаад байна кк
Юүн бас шарын шашин бэ. Тэр хувалзнууд бас юүнд хэрэгтэй болчихов оо.
2023-05-14
зочин:
монголынхоо ес уламжлал, шарын шашныхаа уламжлалыг шингээсэн сайхан хот барих хэрэгтэй одоо нөгөө хулгайч нарнь хамаг газрыг нь авна даа тэгээд хачин юм бариад УБ шиг болчихгүй бол
2023-05-12
Юүн бас шарын шашин бэ. Тэр хувалзнууд бас юүнд хэрэгтэй болчихов оо.
Зочин:
Хуцаач ээ чи. Наад иргэдийн индэрээс зайлаад өгөөрэй. Дэмий шүү, новшоо.
2023-05-12
Зочин:
Яасан ч ядмаг бичсэн юм бэ дээ. Хүнээс юм гуйж байгаа юм шиг дутуу дутуу, тасархай тасархай утга санаатай авцалдаа уялдаагүй, хэл найруулга, зөв бичих дүрэм муутай юм. Нээх гоё сэдвийг тасхийтэл уншихын бодсон чинь түгдчиж дугтраад олигтой урсахгүй юм.
2023-05-12
Зочин:
Утай гүмбэн шиг шашны хот байвал жуулчид их очих байх.
2023-05-12
Hudlaa yum yariad baihaar mahniihaa uniig buulgaach
2023-05-12
harhorum hot baiguulahad zardal ihtei enuuhen baganuuriig tushigleed hot baiguulah heregtei stants ene ter belen bna shuu
2023-05-11
Иргэн:
Нээх сайхан хот барьчихаад гайхуулж суух юм сан,нилээн хэдэн жилийн өмнө гадны нэг хүн Хархорум чинь цагтаа дэлхийн нийслэл байсан ш дээ гэж хэлж билээ
2023-05-11
Монгол:
хувха мангадын боол хулгач мананцаруудад хамаг юмаа тавиад туучаагүй бол аль хэзээний босгох байлаа Хархорумыг
2023-05-11
Уг нь ч Хархорум хотыг байгуулах хэрэгтэй л дээ. Даанч гадаад өр ихтэй, төсөв нь дандаа алдагдалтай улсад хэрэгжүүлэхэд дэндүү том төсөл болох байх даа
2023-05-11
Gloria Perez:
Do you need your ex-husband back or you want to save your marriage / relationship from breakup and Divorce? you can contact PRIEST WISDOM Call/WhatsApp him directly on +2348124644470 I want the world to know about this great love spell caster that is well known as PRIEST WISDOM, he has the perfect solution to relationship issues and marriage problems. The main reason why i went to PRIEST WISDOM was for solution on how i can get my husband back because in recent times my husband and i have been having some issue in our marriage over some other lady, I have read a lot of testimonies on the internet about this powerful PRIEST WISDOM and i was so pleased so i decided to seek for assistance from him i contacted him which he did a perfect job by casting a effective love spell on my marriage which made my Husband to come back to me and beg for forgiveness, and all this happened within 2 days it have been about 3 months now. I will not stop publishing his name on the net because of the good work he is doing. I will drop his contact for the usefulness of those that need his help. CONTACT PRIEST WISDOM via EMAIL: supernaturalspell0@gmail.com You can also WhatsApp/Call him +2348124644470 Website: https://supernaturalspell21.blogspot.com/ Facebook page https://www.facebook.com/PRIESTWISDOM11
2023-05-11
Зочин:
Хуцаач ээ чи. Наад иргэдийн индэрээс зайлаад өгөөрэй. Дэмий шүү, новшоо.
зочин:
Автомашингүй 1 сая хүнтэй хот байгуулах иргэний санаа гарч байсан. Төр засаг дэмжвэл зөв санал байна.
2023-05-11
гадны хөтөлбөртэй дунд сургуулиуд, бүх шатны чанартай боловсрол олгодог сургуулиуд нээвэл залуу гэр бүлүүд олноор нүүж очно
2023-05-11
Зочин:
Бүх их дээд сургуулиудыг аваачвал орчин үеийн залуусын сайхан хот болно
2023-05-11