Улаанбаатарт 18 хэм дулаан байна
2023-05-12 08:22

Малчид, иргэд, тээвэрчидэд зориулсан мэдээ:

 

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар дулаахан байна.

 

2023 оны 05-р сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэлх  цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

 

Салхи нутгийн зүүн хэсгээр  баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, талын нутгаар  секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

 

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Тэрэлж голын хөндийгөөр +11...+16 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар +21...+26 градус, бусад нутгаар +16...+21 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +17...+19 градус дулаан байна.

 

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас 6-11 метр. +17...+19 градус дулаан байна.

 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. +14...+16 градус дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин