339 сая төгрөгөөр муур, нохой УСТГАНА
2023-05-12

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба сар бүр тодорхой хэмжээний хөрөнгийг золбин муур нохой устгахад зарцуулдаг. Он гарснаас хойш Захирагчийн ажлын алба 300 гаруй сая төгрөгийг золбин нохой, муур устгал, устгалтын хяналтад зарцуулсан байна. 

 

 

Тэгвэл Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт золбин нохой, муурны тоо толгойг бууруулах ажлын тендер зарлажээ. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэх энэхүү ажилд 339 сая төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна. 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Устгаж буй хүнийг ядаж өрөвдөөч:
Муу талыг нь хэлэхэд: Амьтан алж буй хүн маг муугаар дуусах төдийгүй тэр хүнийг гэр бүлээрээ хараалд өртөнө. Өх амьдрал нь зовлонгоор дүүрэн, эцэст нь үхэл, хагацал дүүрэн, өвчин, элдэв зовлонгоор дуусна. Тиймээс ядаж нэг ч хүнийг амьтан алуулахгүйн тулд хотын захиргаа амьтаны асрамжийн газар байгуулачихаач дээ. Золбин ноходыг асрамжийн газар хотоос зайдуу хэдэн малын эмч цалинжуулж, спей хийвэл манай улсад ядаж замын ослоор үхэх хүний тоо буурна. аймшигтай зовж, үр хүүхдээ өнчин үлдээгээд явах, зүдрэх хүний буурна. Ийм том буянг хийдэг ч болоосой, хотын удирдлагууд. Амьтаныг хайрлавал тэр хүмүүст хайр л ирнэ. Албал үхэл, зовлон ирнэ. Юу тарина түүнийгээ хүртэнэ гэдэг нь энэ дэлхийн хууль. Шийдвэр гаргасанд нь 30-40 жилийн дараа ирэх ч шийдвэр гүйцэтгэсэн хүнд нь даруй ирдэг тул ядаж нэг ч гэсэн хүнийг өрөвдөж хайрлаж, энэ амьтан буудаж алдаг харгис шийдвэрээ өөрчилж, амьтаны асрамжийн газар байгуулаач.
2023-05-12
зочин:
Өрөвдөлтэй юм аа. Нохой, муур тэжээдэг хүний хувьд өрөвдөж байна шүү
2023-05-12
zob:
zob.ustaga
2023-05-12