Дэлхийн хамгийн өндөр настай нохой 31 хүрчээ
2023-05-15

 

Өнгөрсөн хоёрдугаар сард хамгийн өндөр настай нохойгоор Гиннесийн номонд бичигдсэн Бобби хэмээх нохой 31 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэжээ. 

 

Боби тавдугаар сарын 11-нд 31 нас хүрсэн бөгөөд үүнийг хүний насаар тооцоолбол 130 настай гэсэн үг юм.

 

Бобиг төрөхөд 8 настай байсан Леонел Коста “Аав минь анчин хүн байсан учир би багаасаа олон амьтдын дунд өссөн. Харамсалтай нь 30 жилийн өмнө Бобигийн ээж Гира дөрвөн гөлөг төрүүлэхэд гэр бүлийнхэн маань нэмж нохой тэжээхийг хүсээгүй. Ийм тохиолдолд дөнгөж төрсөн гөлөг нүдээ нээгээгүй байх үед нь нүхэнд булж болдог уламжлал Португал улсад бий. Түүний дагуу аав минь нялх гөлөгнүүдийг булсан юм. Гэвч Бобиг анзаараалгүй үлдээчихсэн байсан. Энэ явдлыг гэрийнхэн маань олж мэдэхэд Боби аль хэдийн нүдээ нээчихсэн биднийг ширтэж байсан. Ингэж л тэр гэр бүлийн маань нэг гишүүн болсон” гэжээ.

 

Боби бусад амьтадтай нийтэч, эрх дураараа зан ааштай боловч сүүлийн жилүүдэд идэвхгүй болж, хэвтрээсээ салахаа больсныг эзэд нь мөн онцолжээ. Сонирхуулахад нохойны дундаж наслалт 10-13 жил байдаг бол Бобитой адил Рафейро до Алентехо үүлдрийн нохойнууд дунджаар 12-14 жил амьдардаг байна.

Shuud.mn
Сонин хачин
Болд:
Ёстой л азтай савар байна даа
2023-05-15