Үндсэн хуулийн өөрчлөлт: УИХ 108 гишүүнтэй болох уу
2023-05-15

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл ид яригдаж байна. УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, Үндсэн хуульд оруулсан хоёр өөрчлөлтийн талаар иргэдийн санал бодлыг сонсов. 

 

 

Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн төсөлд 

 

-Сонгуулийг пропорциональ, можаритор гэсэн хоёр системээр явуулах

-УИХ-ын гишүүдийн тоог 152 болгон нэмэгдүүлэх хоёр өөрчлөлтийг тусгасан. 

 

Төслийг танилцуулахдаа иргэдийн санал, дэмжлэгээр УИХ-ын гишүүдийн тоог 152 болгосон гэж мэдээлсэн ч бодит байдал дээр буюу уулзалтын үеэр үг хэлж байгаа иргэд энэ тоог дэмжсэнгүй. УИХ-ын гишүүдийг 152 болгох нь хэт олноос гадна өнөөгийн байдлаас дээрдэхгүй гэж иргэд үзэж байна. УИХ-ын дарга, зарим гишүүд ч иргэдтэй санал нэгдээд эхэлжээ.

 

УИХ-ын дарга Г.Занданшатар гэхэд "Иргэдийн дийлэнх нь гишүүдийн тоог нэмэгдүүлэх нь зүйтэй. Гэхдээ 152-ыг арай олон, 108 тохиромжтой гэж үзэж байна. Миний хувьд 108 байх нь зөв гэж үзэж байна" гэсэн байр суурийг илэрхийлжээ.

 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ч "152 бол арай сэрүүднэ, УИХ-ын гишүүдийн тоог 108-аас хэтрүүлж болохгүй" гэсэн байр суурьтай байгаагаа иргэдтэй хийсэн уулзалтын үеэр илэрхийлжээ. 

 

Тэгэхээр төсөлд тусгасан 152 гэх тоо УИХ-ын хэлэлцүүлгийн үеэр 108 руу доош "унаж" болзошгүй байна. 

 

Ард түмэн УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэхийг төдийлөн дэмжихгүй. Өнөөгийн парламентын нөхцөл байдал нэмэгдүүлээд ч нэмэргүй гэсэн ойлголтыг хэдийнэ өгчихсөн. Иргэд 76 хулгайч 152 болон нэмэгдэх нь гэсэн дургуйцлийг илэрхийлээд эхэлсэн.

 

Хэрвээ УИХ-ын гишүүдийн тоог 100 давуулж нэмэгдүүлвэл тэдний халдашгүй, дархан эрхийг халах ёстой гэсэн байр суурийг илэрхийлэх иргэд ч олон бий. Өнөөгийн нөхцөл байдлаар бол төрийн толгойд халдашгүй, дархан эрхтэй 100 гаруй хүн суучихвал юу болохыг төсөөлөхөд ч түвэгтэй. Улс орны нөхцөл байдал улам уруудахыг ч үгүйсгэхгүй. 

 

Б.Хэрлэн

 

Shuud.mn
Сонин хачин
Эсэргүүцэж бна 76 хулнайчийг харин цөөлмөөр бна юун нэмэх гэж вээ
2023-05-24
Үөв 76 тэнэг хулгайч нарыг яаая гэж бхад
2023-05-24
Ха ха нээрээ 108 эрхи хэлхэх гэж бгам блгүй 76 хулгайчаа харин цөөлж ядаж 40 болгоё тэгвэд хулнайчийн тоо багасч монголын эдийн засаг харин сайжирч магад
2023-05-24
76 хулгайчаа яаая гэж бхад одоо бна 76 үл бүтэх хүмүүсээр их хурлын танхим дүүрээд бна дундлая
2023-05-24
Уншигч:
Одоо болиоо 76-авилгачдийг огцруулах аар жагсаал, цуглаан болж байхад 108-гишүүн болгож үржүүлэн ч гэх шиг
2023-05-23
Хахаха 108 болгоод, хохимойгоор нь эрх хэлхэж зүүх юм уу хаашшш...бүүр нэг янаг нь ихдэхээр тэнэг нь ихэдчих юм.
2023-05-18
Ха ха нээрээ 108 эрхи хэлхэх гэж бгам блгүй 76 хулгайчаа харин цөөлж ядаж 40 болгоё тэгвэд хулнайчийн тоо багасч монголын эдийн засаг харин сайжирч магад
иргэн:
ШОРОНД БАЙХ ЁСТОЙ ХҮМҮҮС ГИШҮҮН НЭМЭХ ХУУЛЬ БАТЛАХ ЧАДАМЖГҮЙ. ХЭН Ч ТА НАРЫГ ДЭМЖИХГҮЙ
2023-05-17
Үөв 76 тэнэг хулгайч нарыг яаая гэж бхад
Энэ:
Та нар 101 эрээн гөлөг болоод үз зохих байх
2023-05-16
Иргэн:
Мргэн миний нэрийн өмнөөс гишүүдийн тоог нэмэх саналтай гнж ирээд л сайхан залах юм...жолхон ичих нүүртэй бвал яасы...хэн л төрд хулгайчдын армийг нэмэгдүүлж өөрсдийнхөө боллмжийг алдаад улныхаар дуудуулж суухыг хүсэх юэ дээ
2023-05-16
Зочин:
Иргэд гишүүдиН тоог нэмэхийг эсэргүүцэж бгаа...юун 76 д сонгож чадахгүй бж нэмэх.өөрсдөө дахин сонгогдох хувилбар л хараад бх юм
2023-05-16
Иргэн:
УИХ ТАР!
2023-05-16
Зочин:
Энэ нөхөрийн яриа худлаа шүү Та нар ард түмний сонгох эрхийг ард түмнээс хулгай хийх гэж байна Эсэргүүцэж байна
2023-05-16
Эсэргүүцэж бна 76 хулнайчийг харин цөөлмөөр бна юун нэмэх гэж вээ
Халдашгүй хулгай хийлгэдэг байсан:
ИХГийн Халдашгүй хулгай луйвар хийдэг, халдашгүй худлаа ярьдаг эрхийг халцгааж. Хамгаалуулж хулгай хийсээр Бүр ам ташаа. Эрхийг авч хөянашүү
2023-05-15
108 baih n zob
2023-05-15
И:
Иргэд гишүүдийн тоог 1 ээр нэмэхийг ч зөвшшөрөхгүй байгаа байдал харагдаж байна. 76 г хулгай хийдэггүй, хуралдаа сууж эрх үүргээ бүрэн хэрэгжүүлдэг болохдоо анхаарвал таарна
2023-05-15
Болд:
100 ямаанд 60 ухна.
2023-05-15
хэт их байна:
Улс орноо гэсэн сэтгэлээх өдөрт 20 цаг ажиллах хэрэгтэй УИХ гишшүн бол 30 байхад болно. инхэнх ньх хувийн эрх ашгаа хөөцөлддөг өнөө үед ердөө 10-нь л ажлаа хийдэг мэт санагддаг. бусад нь хэрэгггүй. гүйцэтгэх засаглалдаа орж ажиллана биз. Харин дээд шүүхийн шүүгчдийг ерөнхийлөгч биш ИТХ-н төлөөлөгчид сонгодог болмоор байна. ингэсэнээр шүүгч нар ард түмнээс сонгогдох тул ерөнхийлөгч, ерөнхий сайд нарыг ч шийтгэх боломжтой болно.
2023-05-15
108 ni zov oo
2023-05-15
Иргэн:
Иргэдийн сэтгэл зүйгээр тоглож байгаа юм. Иргэд 152 гэсэн тоог эсэргүүцнэ гэдгийг наадуул чинь маш сайн мэдэж байгаа. 152 биш 108 болгочихоор ,иргэд за за ямарч байсан 152 болохгүй юм байна гээд энэ тоотой нь эвлэрнэ гэдгийг тооцсон байгаа.
2023-05-15
Зориг:
120 бол хамгийн зөв сонголт.. 60:60
2023-05-15
ШААХГҮЙ ШҮҮ 108 Ч ХЭРЭГГҮЙ. МУУ АВИЛГАЧИН ЭХ ОРНОО ХАЙРЛАДАГГҮЙ АРД ТҮМНИЙ ЭЛЭГЛЭН ЯДУУСААР ДҮҮРГЭДЭГ БЛЯНУУДУД 76 БИШ ЭСРЭГЭЭРЭЭ 50 БОЛГОЖ ХАСАХ САНАЛТАЙ БАЙНА ГЭСЭН ШҮҮ ГАХАЙН ХАМАРТ ГУАЙ ҮЛГЭР ЗОХИОЖ ЗҮҮДЛЭХГҮЙ ШҮҮ
2023-05-15