Le Point: Оросын хөрш Монголд хийх Макроны айлчлал геостратегийн чухал асуудал
2023-05-18

Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон 2023 оны 05 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд төрийн айлчлал хийнэ. Тус айлчлал нь Франц Улсаас Төрийн тэргүүний түвшинд хийж буй анхны түүхэн айлчлал юм. Энэ айлчлалд Францын тал ихээхэн ач холбогдол өгч байгаа талаар тус улсын хэвлэлүүд мэдээлжээ. Макроны айлчлалтай холбоотойгоор Le Point сонинд гарсан нийтлэлийг орчуулан хүргэж байна. 

 

Урьд хожид ийм айлчлал хийж байсангүй. Францын Ерөнхийлөгч энэхүү далайд гарцгүй, Орос, Хятадын хооронд оршдог, Барууны орнуудын оршин суугчид сүүлийн үед ихээхэн сонирхох болсон Монголд анх удаа айлчлах юм. Японд болох G7 дээд хэмжээний уулзалтын дараа ням гарагт Эммануэл Макрон энэ улсад айлчилна.

 

Францын төрийн тэргүүн баасан гарагаас ням гараг хүртэл Японы Хирошима хотод Япон, АНУ, Канад, Герман, Их Британи, Италийн төрийн тэргүүнүүдтэй хийх уулзалтад оролцох юм. Ингээд ням гарагт, төгсгөлийн хэвлэлийн хурлын дараа тэрбээр Улаанбаатар руу нисэж, Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй оройн зоог барина гэж Елисейн ордон мэдээлсэн байна. 

 

Түүнчлэн тэрбээр  XIII зууны үеийн Монголын аугаа байлдан дагуулагч Чингис хааны музейд зочлох бөгөөд 10 дугаар сард төлөвлөгдсөн үзэсгэлэнд зориулж Нанта түүхийн музейд Чингис хааны музейнхэн үзмэрийнхээ хэсгийг хүлээлгэн өгөх аж. 

 

"Монголд хийх айлчлалд онцгой ач холбогдол өгч байгаа. Монголд бол далайд гарцгүй, Орос, Хятадын дунд байрласан, гэхдээ удирдлагын либераль загварчлалтай, сонгууль зохион байгуулдаг орон. Түүнчлэн Орос, Хятад гэсэн том гүрэнтэй хөрш зэргэлдээ оршиж байгаагийн хувьд нөхцөл байдлыг найдвартай, сайнаар шийдэхийн тулд түншийн харилцаагаа солонгоруулахыг хичээдэг улс" хэмээн Макроны хүрээллийнхэн мэдэгджээ. 

 

Түүнчлэн Францын Ерөнхийлөгч Монголд хийх айлчлал нь геостратегийн тал дээр ихээхэн ач холбогдолтой гэж Францын тал үзэж байна. 

 

Дайнаас үүдэлтэйгээр "Оросын хөрш орнууд нүүр тулсан хязгаарлалтуудыг сулруулах, тэдэнд сонголтын хувилбар санал болгох" Парисын эрмэлзлийн нэг хэсэг болсон "геостратегийн төлөвлөгөөний чухал асуудал" гэж айлчлалыг үнэлж байгааг онцолжээ. 

 

Сүүлийн жилүүдэд Азийн энэ орон Хятадын нөлөөллийг хязгаарлах АНУ-ын стратегийн хүрээнд Америкийн сонирхлыг ихээхэн татаж байгаа юм.Монголын нийт экспортын 86 хувь нь Хятадыг зорьж байна. Энэ худалдан авалтын тал хувийг нүүрс эзлэж байгаа юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Франц улс атомын эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах салбарт тэргүүлэгч бөгөөд урааны нөөцтэй Монгол Улсад ураан олборлох, атомын цахилгаан станц барих төслийг хматран хэрэгжүүлэх боломжтой!! Үүнд оросууд маш хүчтэй эсэргүүцэл үзүүлэх нь мэдээж! Гэвч манай удирдлагууд эх орноо бодоод хатуу байр суурьтай байх нь чухал шүү!!! Алийн болгон Оросоос айж дальдчиж байх юм бэ???
2023-05-19
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
2023-05-18