Электрон тамхи худалдахыг хориглосон Засаг дарга нарт шаардлага хүргүүллээ
2023-05-18

 

ШӨХТГ-т “Электрон гаджет” ХХК-иас 2023 оны тавдугаар сарын 08-ны өдөр “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2023 оны тавдугаар сарын 05-ны өдөр гаргасан "Электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг хориглох тухай” захирамж нь аж ахуйн нэгжийн бизнесийн үйл ажиллагаанд хууль бусаар саад учрууж, электрон тамхи хэрэглэгч иргэдийн эрхийг хязгаарлаж байна” гэх гомдол иржээ.

 

Уг гомдолд дурдсан асуудлыг судалж үзэхэд

 

 

Тухайлбал, Тамхины хяналтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т "тамхин бүтээгдэхүүн" гэж татах, үнэрлэх, зажлах зорилгоор тамхины навчийг бүхэлд нь буюу хэсэгчлэн түүхий эд болгон үйлдвэрлэсэн хэрэглээний бүтээгдэхүүнийг:”, 3.1.2-т "утаат тамхи” гэж үйлдвэрийн болон гар аргаар ороож бэлтгэсэн, татах зориулалттай янжуур, навчин тамхи, дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхийг," хэлэхээр тус тус заасан. Хуульд зааснаас үзэхэд “тамхин бүтээгдэхүүн” гэх нэр томьёонд Монгол Улсад худалдаалагдаж буй электрон тамхи болон түүний дагалдах хэрэгслүүд хамаарахгүй байна. Өөрөөр хэлбэл өнөөдрийн байдлаар электрон тамхины импорт, худалдааг хориглохтой холбоотой эрх зүйн зохицуулалт Монгол Улсад байхгүй байна.

 

Иймд электрон тамхины худалдаа, хэрэглээг хязгаарлахтай холбоотой зарим аймгуудын Засаг даргын гаргасан шийдвэр /захирамж/ Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийг зөрчиж байх тул хуулийн хэрэгжилтийг хангуулахаар шаардлага хүргүүлсэн ба бусад аймгуудад тухайн зөрчлийг давтан гаргуулахгүй байх зорилгоор энэхүү зөвлөмжийг хүргүүлж байна. 

 

Мөн энэ хүрээнд ЭМЯ-нд Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулагдаж, санал авахаар олон нийтээр хэлэлцэж байх тул холбогдох саналаа төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж ажиллах нь зүйтэй" гэжээ. 
 

 

Shuud.mn
Сонин хачин
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023-05-20
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023-05-20
zochin11:
Зохицуулах хууль эрх зүй байхгүй юм бол ард иргэдийнхээ аюулгүйн байдлын төлөө захирамж гарган таслан зогсоож болдоггүй юмуу, эсвэл энэ ШӨХТГ нь хийх юмаа олж ядсан, хахуулаар албан тушаал дэвшсэн, боловсролгүй, мэдлэг нь хүрэхгүй, сэтгэн бодох чадваргүй нөхдүүдээр дүүрсэн газар байна дөө Ингэж байхаар зайгаа тавьж өгсөн дээр байлгүй дээ
2023-05-19
Зочин:
За ёстой хуцаач ээ. Хүнийг хордуулж байгаа чинь тэгээд ҮНДСЭН хуулиа биелүүлж байгаа гэсэн үг юм уу? Илүү юм солиорохоо болиоч ээ. Тэнэг гэхэд багадаад ёстой үхэх ихдэж уйлах багадав гэгчээр энэ албан бичиг захирамж гаргасан байгууллага та нар өөрсдөө иргэдийнхээ эрүүл аюулгүй амьдрах эрхэд халдаж хүний эрх зөрчиж байна. Иргэд бид эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Тэр орчныг хордуулах үйлдэл хийсний чинь төлөө танайхыг шүүхэд өгнөөөөөөө.
2023-05-18
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
2023-05-18
Ард:
Энэ газар ямар гэгч шудрага зүйлийн тухай яриад байна аа. Ядаж энэ хотын ард түмэн олон хүүхдүүдээ хордуулхаас хамгаалж, юу нь ч мэдэгдэхгүй хогын үйлдвэрийг дэмжихгүй байж болохгүй болвоо. Ард түмнийг хогын тантан гэж үзэхээ больмоор юм. Бодвол хор оруулж ирсэн худалдаачдын лооби хууль байх болтой. ШӨХТГ эмийг хортой энэ тэр гэхээ больчих, тэгвэл нүүр царай нь тод болно. Ядаж татвараас цалин бүү ав, тэр хорны сурталчилгаагаа хийгээд явж байг.
2023-05-18