Хувийн хэвшлийг “яллачихаад”, улстөрчдийг хамгаалах нь шударга ёс уу, Г.Занданшатар дарга аа!
2023-05-19

Нүүрсний хулгайн нээлттэй сонсгол замхрах нь тодорхой болжээ. Нүүрсний хулгайн асуудлаарх хянан шалгах түр хороог ахалж буй УИХ-ын гишүүн Г.Ганболд сонсголыг заавал хийх албагүй бөгөөд хийхгүй тухай хэвлэлд ярьжээ. Тэрбээр UBn.mn сайтад өгсөн ярилцлагадаа “Сонсголыг 04 дүгээр сарын 10, 11, 12-нд хийхээр зарласан байсан. Гэтэл АТГ-аас сонсгол нь мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулна, нууц задруулна, зарим хүнийг нийгмээр яллах гээд байгаа учраас хойшлуулах хүсэлт ирсэн. Түр хорооны 13 гишүүн энэ хүсэлтийг үндэслэлтэй гэж үзээд сонсголыг больсон”  гэх тайлбарыг өгчээ.

 

Монголын баялгийг хэдэн их наядаар нь хулгайлж, хумсалсан хэргийн талаар олон нийт мэдээлэлгүй үлдэх нь нэгэнт тодорхой болжээ.

 

УИХ-ын хянан шалгах түр хороо Хөгжлийн банкны зээлээр нээлттэй сонсгол зохион байгуулж, хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийг “эрүүдэн шүүсэн”. Улсын эдийн засгийг үүрч явдаг гэж дээр, дооргүй сүсэглэдэг том компаниуд бүгд хөнгөлттэй зээлтэй, зээлээ зориулалтын дагуу зарцуулдаггүй, төлдөггүй гэж нийгмээрээ зүхэж, хувийн хэвшлийг цаазын тавцанд аваачсан. Эцэстээ хувийн хэвшлийнхэн зээл авсандаа харамсаж байгаагаа илэрхийлж, одоо 24 дэх өдрөө олон нийтийн өмнө нээлттэй шүүгдэж байна.

 

Тэгвэл нүүрсний хулгайчдыг яагаад болохгүй гэж?! Улстөрчид нэр холбогдсон болохоор нууц нь задарч, нэр нь сэвтэх гээд байна уу?

 

УИХ-ын дарга Г.Занданшатар нүүрсний асуудлаар сонсгол зохион байгуулах талаар “Уул уурхайн олборлолт явагддаг аймаг бүрийн төлөөллийг багтааж, нүүрсний хулгайн эсрэг нийтийн оролцоотойгоор тэмцсэнээр хөшигний цаана халаасан дотор өрнөдөг олон асуудлыг ил тод болгоно” гэж сүржин мэдэгдэж байв. Нүүрсний хулгайчтай тэмцэх парламентын сүржин тэмцэл даржинаар төгсөх нь нэгэнт тодорхой боллоо.

 

Нүүрсний хулгайчид нэг банкийг биш бүхэл бүтэн улсын байгалийн баялгийг хулгайлж, хумсалсан. Энэ улсын 3.5 сая иргэний боломжийг хулгайлж, амьдралын баталгаагаар баяжиж хөлжсөн, албан тушаал, сандал ширээ наймаалцсан. Гэтэл тэднийг хамгаалж, иргэдийн мэдэх эрхийг хөсөрдүүллээ.

 

Баялаг бүтээгч гэх гоё нэр зүүж, өргөмжилдөг хувийн хэвшлээ улстөрчид шүүж, бүтэн нийгмээр зүхүүлж, хараалгаж, ялладаг атлаа улсын баялгийг цөлмөсөн нүүрсний хулгайн хэргийг ханцуйндаа наймаалцаж, хаацайлан өнгөрөөх нь өнөөх шударга ёс уу, Г.Занданшатар дарга аа?!

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
dr. louis:
Та бөөрөө зармаар байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрөө зарах боломжийг хайж, юу хийхээ мэдэхгүй байна уу? Тэгвэл өнөөдөр бидэнтэй холбогдоорой, манай эмнэлэгт яаралтай бөөр авах шаардлагатай байгаа тул бид танд бөөрөнд тань сайн хэмжээг санал болгоно. Вэбсайт: https://stlouishospital.business.site Имэйл: dr.louisclinic@gmail.com WhatsApp: +60176359983 Үнэ: $650,000 доллар
2023-06-09
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023-05-20
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023-05-20
Болд:
МАН ы үнэн нүүр царай яс юман дээрээ өлөн золбин гуйлгачин монголчууд ардчиллын буянаар өмхий ам бөөс шивэрнээсээ салж унах унаа орох орон идэх малаа хувьдаа авцгаасан шүү, Архангай явах гэж шавар усанд сууж 4 хонодог байлаа сда утас холбоо нь шонгийн мод шассн...
2023-05-19