Үлэмжийн чанар дуулалт жүжгийг тайзнаа тавьсны 15 жилийн ой тохиож байна
2023-05-19

 

Говийн тавдугаар Ноёнхутагт Данзанравжаагийн мэндэлсний 220 жил, МУСГЗ Шартолгойн зохиомжилсон "Үлэмжийн чанар" дуулалт жүжиг тавигдсаны 15 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид тавдугаар сарын 19, 20-нд “Үлэмжийн чанар” дуулалт жүжгийг толилуулах гэж байна.

 

 

Энэхүү дуулалт жүжгийг Говийн тавдугаар ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 205 жилийн ойг тохиолдуулан 2008 онд анх тайзнаа тавьж байсан юм. Ингэхдээ Улсын драмын эрдмийн театр, Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид хамтран тоглож байснаараа онцлог юм.

 

Уг тоглолтод Эрдэнэ хутагтад ардын жүжигчин Г.Мягмарнаран, Равжаад Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин П.Цэрэндагва, Цогтзулд гавьяат жүжигчин С.Эрдэнэцэцэг, Манжийн хаанд Г.Эрхэмбаяр, Лам хүүд гавьяат жүжигчин, жүжигчин Ц.Баясгалан, Баяны хүүд жүжигчин Б.Золжаргал нар тоглож байсан юм.

 

Shuud.mn
Сонин хачин
Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
2023-05-19