Сальвадорын цэнгэлдэх хүрээлэнд хүмүүс дарагдаж, 12 хүн амиа алджээ
2023-05-22

Сальвадорын нийслэл Сан-Сальвадорын хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнд хүмүүс олноор дарагдсаны улмаас 12 хүн амиа алдсан гэж орон нутгийн албаны этгээдүүдээс авсан эх сурвалжтайгаар ВВС агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Alianza, Fas багуудын тоглолтын үеэр энэ хэрэг болсон бөгөөд улмаар тоглолтыг зогсоосон байна. Сальвадорын Ерөнхийлөгч Найиб Букеле хэргийг сайтар мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн гэж мэдэгджээ. Цэнгэлдэх хүрээлэнд болсон шахцалдааны улмаас 18-аас дээш насны 12 хүн амиа алдсан байна.

 

Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр, цэнгэлдэх хүрээлэнгийн хаалгыг хэдийнэ хаасны дараа хөгжөөн дэмжигчид дотогш орохыг хичээн, олноор шахцалджээ.Улмаар шахцалдсан олны хөлд дарагдан 12 хүн амиа алдсан бол 90 хүн гэмтэж бэртэн, эмнэлгийн тусламж авсан байна. Хүнд хөнгөн гэмтсэн хүмүүсийн нийт тоо нь 500-г давсан гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин