Нэхмэл тоглоомын үзэсгэлэн худалдаа болно
2023-05-23

Энэ сарын 27,28-нд Нэхмэл тоглоомын үзэсгэлэн худалдаа Монголын Үндэсний их сургуулийн "MNU cafe" -д болно. 

 

Үзэсгэлэн худалдааны талаар зохион байгуулагчдын зүгээс "Нэхмэл тоглоом нь эдэлгээ бөх, угааж арчилж болдог, хүссэн дүрээрээ захиалах боломжтой зэрэг олон давуу талтай. Мөн хүүхдийн хүрэлцэхүйгээр дамжуулан тайвшруулдаг ач тустай. Энэ нь цаашид сэтгэл зүйгээ удирдахад тус болдог бөгөөд нийгмийн харилцаанд орох үндэс суурийг нь бэлдэж байна аа гэсэн үг.

 

 

Ялангуяа тусдаа унтдаг маамаануудад sleep training буюу ганцаар унтахад бэлдэж эхлэх цагаас нь нэхмэл тоглоомыг танилцуулж, нөхөрлүүлснээр ганцаараа биш гэсэн мэдрэмж төрүүлж, тайвшрахад тусалдаг. Мөөмнөөс гарах үед маамаанууд хэсэг хямардаг даа тэр үеэр, мөн цэцэрлэг, яслид орж шинэ орчинд аав, ээж, асран хамгаалагчгүй ганцаар танихгүй хүмүүсийн дунд үлдэх үед ганцаараа биш гэсэн мэдрэмж төрүүлдэг тул нэхмэл тоглоом энэ хямралын үеэ давахад нь бяцхануудад тусалдаг байна" гэлээ. 

 

Shuud.mn
Сонин хачин