Хүчингийн гэмт хэрэг үйлдээд оргон зайлсан этгээдийг Турк улсаас баривчилжээ
2023-05-23

Өнгөрсөн 2019 од хүчингийн гэмт хэрэг үйлдэн шалгагдаж байхдаа оргон зайлсан этгээдийг Турк улсаас баривчилжээ. 

 

 

Цагдаагийн байгууллагаас иргэн “Б” гэгчид холбогдуулан 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай Хөвсгөл аймгийн Прокурорын газарт шилжүүлсэн байна.

 

Яллагдагч “Б” гэгч нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан байх үед буюу 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг авто замын боомтоор Оросын холбооны улс руу оргож, улмаар БНТУ-ын Станбул хот руу явсан болох нь тогтоогджээ.

 

Түүнийг Интерполын шугамаар олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж, БНТУ-ын Станбул хотоос гадаадын иргэдийн асуудал хариуцсан албаар дамжуулан баривчлуулж, 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Монгол Улсад албадан ирүүлжээ.

 

“Б”-г 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд хуяглан хүргэж, Хөвсгөл аймаг дахь ШШГГ-ын харьяа цагдан хорих байранд цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Нөгөө Сханбилэгчүүдээ!!!!!????
2023-05-24