Машин замын хажуу руу онхолдож, жолооч нь нас баржээ
2023-05-24

 

Дундговь аймгийн Хулд сумын Олдох баг, Өнч гэдэг газарт суудлын автомашин замын хажуу руу онхолдож, жолооч нь автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас баржээ. Энэ тухай дуудлага 05 дугаар сарын 23-ны өдрийн 18:20 цагт онцгой байдлын байгууллагад ирсэн байна.

 

Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Улаанбаатар хотын чиглэлд иргэн Б /40 настай, эрэгтэй/-ын жолоодож явсан Ниссан Ванетта загварын суудлын автомашин замын хажуу руу онхолдож, иргэн  Б автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хулд сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид цогцсыг гаргаж, аймгийн Цагдаагийн газарт шилжүүлэн өгчээ.

Shuud.mn
Сонин хачин
Uran:
tsag uy
2023-05-30