БШУ-ы сайд Л.Энх-Амгалан иргэн О.Сийлэгмаагаас уучлалт гуйжээ
2023-05-24

Боловсролын зээлийн сан "дэлбэрч", дээдэс айдастай, доодос ууртай байна. УИХ, Засгийн газры гишүүдээсээ эхлээд үр хүүхэд, өрөөл бусдадаа зээл авч, эргэн төлөөгүй нь өнөөдрийн бухимдлын гол шалтгаан болов.

 

 

Энэ асуудлыг анх дэлгэсэн хэмээн өөртөө нэмэх оноо авахыг хүссэн БШУ-ы сайд Л.Энх-Амгалан гал дээр тос нэмж орхисон. Тэрбээр хэвлэлийн хурлыг үеэр "БЗС-д ажиллаж байсан хоёр хүн өс хонзон тооцож байгаа юм уу, санаатайгаар бүх юмыг сэвж байгаа. О.Сийлэгмаа гарахдаа БЗС-ийн мэдээллийг хард дискэнд хуулж аваад, компьютерээс устгасан. Түүнийг цагдаад өгсөн ч хэрэгсэхгүй болгосон" гэх мэдээллийг өгсөн. 

 

Түүний мэдээллийн араас БЗС-д ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан О.Сийлэгмаа хэвлэлд ярилцлага өгч, хариуцлагатай албан тушаалтай Л.Энх-Амгалан сайд худал мэдээлэл хийж байгааг гайхаж, харамсаж буйгаа илэрхийлэн, сайдад бодит мэдээлэл өгч байснаа хэлээд, цөөнгүй баримтыг ил болгосон.

 

Тэгвэл Л.Энх-Амгалан сайд О.Сийлэгмаагаас уучлалт гуйсан тухайгаа твиттер хуудсанаа бичжээ. Тэрбээр "О.Сийлэгмаатай уулзаж, буруу ташаа мэдээллийг залруулж, албан ёсоор уучлал гуйсан" гэжээ.

 

Мөн салбарын сайд О.Сийлэгмааг өмнө ажиллаж байсан Албаны даргын албан тушаалд нь буцааж томилох үүргийг өгчээ. 

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Ийм юмны дараа энэ этгээд үлдэж байвал оюунэрдэнэд итгэж чадахгүй ээ
2023-05-24
Сайн байна
2023-05-24
Иргэн:
Ингэж алиа салбадай болж бхаар огцрооч хулгайчаа
2023-05-24
иргэн:
Том тэнэгтсэнээ харин хурдан ухаарах шиг боллоо. ЕС анхааруулсан биз. Эсвэл сонгууль дөхөөд зальдаж байгаа биздээ.
2023-05-24
Мөнх:
Ингэж бж ажил явагдана Зээлийг төлүүл Сайд дарга албан хаагч ард ч бай Зээлийг иргэнээр яаж төлүүлдэг вэ тэрэн шиг
2023-05-24
Зочин:
Энэ сайд хаа явсан гараа худал ярьж хэл ам таталж байдгийн шүү. Тэгээд худал уучлалт гуйсан болоод өнгөрөхв Яамныха гадаа өргөдөл өгсөн хүний өргөдлийг урж нүүр лүү нь шидэж хутга шөвөг болгосноо бас л тэр хүний буруу болгоод өнгөрсөн дөө.
2023-05-24
Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
2023-05-24
Zochin:
Зов шуу дээ ийм шудрага хумуус торийн албанд дутагдаж бгаа шуу ер нь торийн албаныхан одоо энэ хун шиг унэн монийг ил тод хэлэх ярих цаг бсон шуу дээ маш их юм нууж хааж явж бгаа шуу дээ
2023-05-24
хотын иргэн:
зөв хүн шүү.
2023-05-24