Дэгдээхэйтэй нугасыг зам гарахад нь тусалж байсан эр машинд дайруулж амиа алджээ
2023-05-24

АНУ-ын Калифорни мужид нэгэн эр дэгдээхэйгээ дагуулсан нугасыг зам гарахад нь туслах гэж байгаад машинд дайруулж амиа алджээ. Энэ талаар Daily Mail сонин мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Калифорни мужийн Роклин хотын оршин суугч эр тавдугаар сарын 19-ний үдэш машинтайгаа явж байхдаа зам хөндлөн гарах гэж байгаа дэгдээхэйгээ дагуулсан нугасыг олж харжээ. Ингээд тэр машинаа зогсоон, нугас, дэгдээхийнүүдийг зам гарахад нь тусалсан байна.

 

Энэ үеэр түүний хажуугаар өнгөрсөн машинд сууж явсан өсвөр насны хүү дэгдээхэйгээ дагуулан яваа нугасыг зам гарахад нь тусалж байгаа эрийн бичлэгийг хийжээ. 

 

Роклин хотын оршин суугч эр тухайн үед хүүхдүүдтэйгээ хамт явж байсан бөгөөд хүүхдүүд нь машиндаа үлдэж, мөн аавыгаа машинд дайруулж амиа алдахыг харсан байна. Түүнийг нугасыг зам гарахад туслах үед зам хөдөлгөөн ихтэй байсан, ингээд 17 настай эмэгтэй машин жолоодож яваад машинаа зогсоож чадалгүй дайрч, хохирогч эр газар дээрээ нас баржээ. 

Энэ харамсалтай үйл явдлын дараа нутгийн оршин суугч эмэгтэй осол болсон газарт хохирогчийн дурсгалыг хүндэтгэн дурсгалын хэсэг байгуулсан байна. Үүн дээр орон нутгийн иргэд цэцэг, нугасан тоглоом тавьж, сайн үйл хийж яваад амиа алдсан эрийг хүндэтгэж байгаагаа илэрхийлжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Үхсэндээ инээсэн мал вэ
2023-05-27
Бурханд хэрэгтэй хүн байсан болоол аваад явчихаждээ
2023-05-27
Hahaha dairchidag ni bas yuw dee hahah
2023-05-25
Үхсэндээ инээсэн мал вэ
Зочин:
Аугаа гэж энийг л хэлнэ. Дээд тэнгэрийн оронд төрнө биз дээ
2023-05-24
Hahaha dairchidag ni bas yuw dee hahah