УИХ-ын гишүүдийн буруугаас болж, Үндсэн хуулийн өөрчлөлт унана
2023-05-24

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нам гацаанд орж болзошгүй байна. УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах, гишүүдийн тоог 126 болгон нэмэгдүүлэх төсөл ард иргэдийн босгыг давахгүй, сөхрөх магадлал бараг л 100 хувь боллоо.

 

 

Монголын ард түмэн өөрчлөлтөөс буцдаггүй. Нийгэм, улс төрийн тогтолцооны том өөрчлөлтүүдийг хийж ирсэн түүхтэй, хийсээр ч байгаа. Гэхдээ энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлт өнөөгийн парламентын гишүүдийн буруугаас болж, унах магадлал тун өндөр байна.

 

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн УИХ-ын гишүүд энэ долоо хоногт 126 гэсэн тоогоо ард түмэнд танилцуулж, саналыг нь сонсох ёстой. Гэтэл нам гүм, УИХ-ын гишүүн иргэдтэй уулзалт хийсэн тухай нэг ч мэдээ үгүй. Үнэндээ тэдэнд иргэдийн өмнө дахин дахин очих нүүр байхгүй.

 

ЖДҮ, нүүрсний хулгай, Хөгжлийн банк, одоо БЗС гээд улстөрчид, УИХ-ын гишүүдийн дуусашгүй булхай ээлж дараалан дэлгэгдсээр байна. Эрх мэдэл, албан тушаалаа ашиглан бусдын боломжийг хулгайлдаг, авсан зээлээ төлдөггүй нь тэд иргэд сонгогчдын өмнө очвол ам руугаа алгадуулахаас өөрөөр сайхныг үзэж, сонсохгүй.

 

УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлж, 100 гаргавал эрх мэдэл хуваагдаж, өнөөдрийн хулгай луйвар зогсоно гэж рекламддаг. Үнэн хэрэгтээ хулгайч, луйварчдын тоо л нэмэгдэнэ гэж иргэдийн дургүйцэж байгаа нь туйлын үнэн бас зөв. Өнөөдрийн 76 хулгайч 126 болон нэмэгдэхээс өөр ямар ч ач холбогдолгүй, гавьяагүй.

 

Үндсэн хуулийн өөрчлөлтийг хичнээн гоёор тайлбарлаж, рекламдаад ч УИХ-ын гишүүд, улстөрчдийн бузар булхайг давж гарахгүй.

 

Засгийн газраас өргөн мэдүүлж, УИХ-ын хэлэлцэж байгаа Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард түмэн дэмжихгүй байгаа нь бодит үнэн. Эрх баригчид ард түмний нэр барьж, гишүүдийн тоог нэмэхээр улайрч байгаа нь ч туйлын үнэн.

 

Гэхдээ бодит байдал тэс өөр буюу ард түмэн УИХ-ын гишүүн нэртэй авлига, албан тушаалын гэмт хэрэгтэн, хулгайчдын тоог нэмэхийг огт хүсэхгүй байна.

 

 Үндсэн хуулийн энэ удаагийн нэмэлт өөрчлөлт унавал түүнд зөвхөн УИХ-ын гишүүд, улстөрчид буруутай.

 

Б.Хэрлэн

 

Shuud.mn
Сонин хачин
dr. louis:
Та бөөрөө зармаар байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрөө зарах боломжийг хайж, юу хийхээ мэдэхгүй байна уу? Тэгвэл өнөөдөр бидэнтэй холбогдоорой, манай эмнэлэгт яаралтай бөөр авах шаардлагатай байгаа тул бид танд бөөрөнд тань сайн хэмжээг санал болгоно. Вэбсайт: https://stlouishospital.business.site Имэйл: dr.louisclinic@gmail.com WhatsApp: +60176359983 Үнэ: $650,000 доллар
2023-06-09
зочин:
Энэ бузар ардчилсан хэмээх нийгмийг үндэсээр нь халж Хятад шиг Марксист үзэл баримтласан социалист нийгмийг байгуулаагүй цагт УИХ-ын гишүүд 100 , 1000, 10000 байгаад ямар нэмэргүй юм байна гэдэг нь 2+2=4 гэдэг шиг торорхой харгадаж байна шүү дээ.
2023-05-25
Зочин:
Дээдчүүдийн төлөө ажилладаг Америк ардчилал дэлхий дахинд нуран унаж байна. Харин энгийн иргэдийн төлөө ажилладаг Марксист үзэл, онол ;tlhna ;ghnygg сэргэн ирж байна. Хурай, хурай, хурай!!!
2023-05-25
Одоо байгаа 76 хулгайчийг харин цөөлье юун 126 вээ хулгайчууд дараагийн сонгуулиар гарч ирэх гэж ээлжит хороо найруулж бна ард түмээн
2023-05-24
Т. Батмэнд:
Гишүүдийн тоог нэмэхлээр парламент сайн болоод л улс хөгжөөд эхэлнэ гэдэг шал худлаа шүү. Харин монголоо гэсэн сэтгэлтэй, өнгө мөнгө хөөцөлддөггүй, ёс зүй сайтай шударга хүмүүсээ сонгох боломжийг л ард түмэнд олго. Намын жагсаалтаар хуйвалддагаа боль, бүхний дургүйг л хүргэхээс өөр юм та нар олж долоохгүй.
2023-05-24
LALRUUD
2023-05-24
Зочин:
Доржханд, ОюунЭрдэнэ нар болилдоо наад гишүүдийн тоог 126 болгохыг 100 хувь ард түмэн дэмжихгүй байна шүү дээ.... Та 2 гараад гудамжаар яваа хүмүүсээс хэвлэлийнхнийг дагуулж яваад асуучих. Тэгээд л бол оо. Гишүүд тойрогт явуулж зарлага гаргаж хэрэггүй. Ирээд таалагдах гээд худлаа ярих цаад хүмүүст чинь хэцүү
2023-05-24
hog:
hognuud
2023-05-24
Ямар ч үндэслэл тооцоогүй хэдэн тоо тавьчихаад яваад байдаг ийм арчаагүй улс төрчдийг энэ парламентээс л харж байна. 152, 126, 108 гээд солиороод яваад байгаа болохоос ямар үндэслэлгүй тоо. Монголын ард түмэн хэрхэвч зөвшөөрөхгүй.
2023-05-24
Яанадаа:
38 ихг тойрогоос,38 гишүүнийг порпоцианалаар сонго.
2023-05-24
Zochin:
Neg mur hoer tankhumtai bolgochihooch dee Tegvel ard tumen uuhailan demjiheer bn. Negent uur hlult hiih gej bga bol zorigtoi bai l daa. Tuunees 76 g nemeh yamarch shaardlagagui
2023-05-24
Зочин:
УИХ-ын гишүүдийн тоог ихэсгээд юу ч өөрчлөгдөхгүй учир нь Монголын хүн ам дэндүү цөөхөн 1500 хүүхэдтэй сургуулийн багш сурагчдынхаа нэрийг овогтой нь бүгдийг хэлж байна. УИХ гишүүүдийг 126 болгоход хэн нэг гишүүн нь сарын дараа бүх гишүүдийнхээ удам угсаа найд нөхдийг мэдэж л тараа ....
2023-05-24