Д.Амарбаясгалан: Орон нутгийн нислэгийн үнийг 50-70 хувиар бууруулна
2023-05-24 14:20

Засгийн газар өнөөдөр ээлжит хуралдаанаа хийсэн. Хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцуулж байна. 

 

Тэрбээр мэдээллийн эхэнд “Эмээлт эко аж үйлдвэрийн паркын талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжсэн талаар мэдээллээ.

 

Үргэлжлүүлэн тэрбээр "Агаарын тээврийн үнийг буулгах юу юунаас чухал байна. Иргэдийн худалдан авах чадварт нийцсэн үнэ тарифтай нислэг үйлдэх боломж нөхцлийг  хангах шаардлагатай байна. Өнөөдрийн байдлаар агаарын тээврээр зорчдог 9 аймагт тасалбарын үнэ 50-70 хувиар хямдарч байна. Ховд, Увс аймгууд руу 1,6 сая төгрөгөөр нисдэг байсан бол ирэх долдугаар сарын 1-ээс 600-650 хоёр талдаа зорчих боломж нээгдэж байна. Говь-Алтай, Баянхонгор, Завхан, Хөвсгөл, Өмнөговь, Дорнод гээд есөн аймагт агаарын тээврийн зорчих хөдөлгөөний урсгалыг нэмэгдүүлнэ. Энэ дагуу ирэх долдугаар сараас МИАТ компани орон нутгийн нислэгийг түрээсийн онгоц ашиглаж үйлдэнэ. Ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс 75 хүний суудалтай онгоц худалдан авна. Ингэснээр орон нутгийн нислэгийн үнэ дахин буурна" гэлээ

Shuud.mn
Сонин хачин
Songuuliiin show bolij uzee
2023-05-28
Архад:
нислэг төдийгүй автобусаар явахад маш үнэтэы бнаш дээ. Үнээ буулга!!!
2023-05-26
Энэ тэгээд зүгээр үү:
50-70 үнэ бууруулна ... Энэ хүн эрүүл үү ... ийм эдийн засаг дэлхий дээр байх боломж бий юүү... Энэ ямар боловсрол той хүн бэ...
2023-05-24
МАН УИХ-ын сонгуульд зориулан онгоц нисгэсэн дүрээр улсын төсвийн мөнгийг сонгуулийн санхүүжилт болгохоор шийдсэн байна. Нойтон түрээс нэрээр МИАТ-ийн захирлууд мөнгө угааж байгаа хэлбэр. Маш өндөр үнээр гэрээлж байгаа шүү.
2023-05-24
Songuuliin PR. MIAT-iig dampuuruulvaa.
2023-05-24
хэрвээ 50-70 хувь хямдарч байгаа бол шүүд дампуурна .... эсвэл санхүүжүүлэгч нь дампуурна
2023-05-24
I:
Юу ярьсанаа өөрөө ч мэддэггүй ,тунгааж боддогч үгүй мал
2023-05-24