Алла Пугачева Орос дахь сүүлчийн бизнесээ хаажээ
2023-05-24

Зөвлөлт, Оросын эстрадын нэрт дуучин Алла Пугачева нөхөр Максим Галкин нь Оросын өдүүлсэн дайныг эсэргүүцсэнийхээ төлөө "гадаадын агент" гэсэн жагсаалтад багтсаны дараа нөхрөө хамгаалан мэдэгдэл хийж, улмаар гэр бүлийн хамт Оросоос нүүсэн юм. Сүүлийн нэг жилийн хугацаанд Израильд амьдарч буй Пугачева Орос дахь компаниудаа ээлж даараалан хаасаар, хамгийн сүүлийнхийг нь саяхан хаасан гэж КП агентлаг мэдээлжээ. 

 

Тодруулбал, Alla Pugacheva брэндийн гутал үйлдвэрлэлийг Пугачева нэг мөр зогсоосон байна. Тэрбээр энэ брэндийн гутлыг гаргахдаа "Эконика" компанитай хамтарч, гутлын дизайныг гаргадаг байжээ.

 

Эконика компанийн сайт дээрээс Пугачева загварыг нь гаргасан бараг бүх гутлыг хассан байна. Үлдсэн загваруудыг ихээхэн хямдралтай худалдаалж байгаа аж. Цаашдаа "Алла Пугачева" нэрээр ямар ч бүтээгдэхүүн гаргахгүй гэж компанийн удирдлагууд мэдэгджээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Ganboldiin Gantuya gadaad hariltsaanii yamnd bugsuuruu ajild orson ynhan
2023-05-25
Пялдага өмбүү мнь дээ:
энд чи ч одоо юув дээ
2023-05-24
зочин:
новшийн авгай урвагч оросын ард түмний хүчээр баяжиж гадаадад амьдрах мөнгөө олоо биз дэ э урвагч нарыг үзэн ядаж байна
2023-05-24
Пялдага өмбүү мнь дээ:
энд чи ч одоо юув дээ
Одоо яаж ард түмнийхээ нүүрийг харахын бэ? Хэн түүний бизнест орлого оруулахын бэ? Насаараа амьдарч, хүндлэгдэж байсан эх орондоо нэг л өдөр гологдож, үзэн ядагдах үндсээ тэр өөрөө л тавьсан. Үхэхдээ ч ясаа тавих эрхгүй болоод хөөгдлөө шд. Ард түмнийхээ хүндлэгдэж алдартан болох сайхан ч хайрыг нь дааж явах маш хэцүү гэдгийг дэлхийн улсуудын одуудын амьдрал харуулж бдаг.
2023-05-24
Болд:
Алтдартай хүн гэж алдартай л байх юм даа.
2023-05-24