ОХУ-ын газрын тос тээвэрлэгчид хоригоос зайлсхийхийн тулд Монголын далбааг ашиглана
2023-05-25

ОХУ өнгөрсөн оны хоёрдугаар сард Украин руу "Донбассыг чөлөөлөх цэргийн тусгай ажиллагаа" нэрийн дор довтолж, дайн дэгдээснээс хойш жил гаруйн хугацаа өнгөрөөд байна. Энэ хугацаанд дэлхийн улс орнууд дайныг зогсоох, Оросыг дайн санхүүжүүлэх орлогогүй болгож хэлэлцээр хийх шахалт үзүүлэх үүднээс төрөл бүрийн хориг тавьсан ч төдийлөн үр дүнд хүрээгүй тул ОХУ-ын орлогын гол эх үүсвэр болсон газрын тос, хийд хориг тавьсан юм. Харин Оросын газрын тосыг тээвэрлэгч компаниуд хоригоос зайлсхийхийн тулд өөр орнуудын далбааг ашиглаж эхэлсэн талаар Eadaily мэдээлжээ. 

 

Тодруулбал, Карибийн тэнгисийн зүүн хэсэгт орших, Их Британийн хяналтад байдаг Сент-Китс ба Невис улс хөлөг онгоцуудын бүртгэлийг цуцалсны дараа Оросын газрын тос тээвэрлэдэг Энэтхэгийн Gatik Ship Management компани танкеруудаа өөр орнуудын далбаатай явуулах болсон гэнэ. Vesselfinder навигацийн порталын мэдээллээр, Gatik Ship Management компанийн газрын тосны бүтээгдэхүүн тээвэрлэх дөрвөн танкер далайд гарцгүй Монголын далбааг ашиглах болсон бол 20 гаруй танкерийг Габоны далбаатайгаар илгээж эхэлжээ.

 

Хоригоос зайлсхийж байгаа гэсэн шалтгаанаар энэ компанийн онгоцуудыг Сент-Китс ба Невис улсын хөлөг онгоцны бүртгэл бүртгэхээ больсон тул ийнхүү яаравчлан далбаануудыг сольжээ. Lloyd’s List-ийн мэдээллээр, Габоны далбааг ашиглах хөлөг онгоцны бүртгэлийг Арабын Нэгдсэн Эмират улсад, харин Монголынхыг Сингапурт бүртгэжээ.

 

Орос хоригоос зайлсхийхэд нь туслах зорилгоор байгуулагдсан компани 

 

Энэтхэгийн Gatik Ship Management компани байгуулагдаад жилийн ч нүүр үзээгүй, гэсэн ч ихэвчлэн Оросын ачаануудыг зөөх 50 гаруй танкерийг явуулахын тулд 1,4 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийжээ.

 

Ройтерс, NBC зэрэг олон улсын хэвлэлүүдийн мэдээлснээр, ОХУ Украинд дайн эхлүүлж, улмаар Оросын түүхий эдэд барууныхан хориг хязгаарлалт тавьсны дараа Оросын ачааг тээвэрлэх шинэ компаниул гарч эхэлсэн гэнэ. Эдгээрийг эзэмшигчид нь АНУ, Европын холбооны хоригоос зайлсхийж, шинэ зах зээл рүү логистикоо чиглүүлсэн Оросын компаниудтай шууд болон шууд бус байдлаар холбоотой гэж шинжээчид үзэж байгаа юм. 

 

Оросын газрын тос хоригт орсон нь 

Барууныхан Оросыг олон жилийн хөгжлөөр ухрааж, дэлхийн хоёрдугаар дайнаас хойших Европ дахь хамгийн том байлдааны ажиллагааг санхүүжүүлэхэд нь саад болох үүднээс түүхэн дэх хамгийн өргөн цар хүрээтэй хориг арга хэмжээг тавьсаар байгаа юм. АНУ болон бусад хөгжингүй орнууд Оросын газрын тос, хийн, нүүрс худалдан авахаас татгалзсан ч Оросын энэ түүхий эдээс Европын ихэнх орон ихэхээн хамааралтай тул Оросоос энэ төрлийн бүтээгдэхүүн огт авахгүй байх боломж бүрдэхгүй байв.

 

Харин Европын холбоо Оросын газрын тосонд хориг тавих шийдвэрийг өнгөрсөн оны тавдугаар сард гаргаж байлаа. Энэ нь Орост  хүндхэн цохилт өгөхөөр алхам болно гэж шинжээчид үзэж байсан бөгөөд учир нь газрын тос хийн салбар Оросын төсвийн орлогын тал хувийг, экспортын талаас илүү хувийг бүрдүүлдэг юм.

 

Улмаар өнгөрсөн онд Орос газрын тос, нүүрс, бусад түүхий эдийн гадаад зах зээлээ алдаж, шинэ зах зээл хайх шаардлагатай болсон. Өмнө нь ОХУ газрын тосоо олон орон руу экспортлодог болсон бол дайн эхлүүлж, хоригт орсноор гагцхүү Хятад, Энэтхэг рүү л газрын тосоо нийлүүлж, энэ оны гуравдугаар сард гэхэд газрын тосны нийлүүлэлтийн 91 хувь нь энэ хоёр орныг чиглэжээ. Ийнхүү Хятад, Энэтхэг рүү газрын тос нийлүүлэхдээ хямдралтай үнээр нийлүүлж байгааг олон улсын хэвлэлүүд мэдээлж байгаа юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
DR. ADITYA:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023-05-31
DR. ADITYA:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023-05-31
Мөнгө хийж байвал яасан ч яахав гэнэ энэ тэнэг дурак.Дүнхүү
2023-05-25
Мөнгө хийж болж байвал хийх хэрэгтэй манайхыг тоовол гэж
2023-05-25
иргэн:
Оросуудад далбаагаа ашиглуулж болохгүй ээ!!! Ашиглуулахгүй бол бензиний крантаа хаана гээд шахвал манай ноос, ноолуур, арьс шир, хивс, нэхий, эсгий бүтээгдхүүнүүдийн импортын татварыг Монголтой ижил болгож багасга гэмээр байна.
2023-05-25
Т. Батмэнд:
Хөршөө түрэмгийлэн эзлэх гэж дайн өдөөгөөд олон улсын хоригт орсон Орос улсад "тус" болно гэж далдаганаж яваад өөрсдөө хоригт оров доо. Монголын далбаатай онгоц хар тамхи хүртэл тээвэрлэж яваад баригдсан гэж сураг гарсан шүү. Үнэн бол тун муухай хэрэг шүү.
2023-05-25
мөн ч МАНгар улс юмаа.
2023-05-25
Мөнгө хаашаа орж байгааг шалгах хэрэгтэй.Оросуудтай холбогдоод өөдлөхгүй шүү.
2023-05-25
Clara James:
REAL LOVE SPELL CASTER PRIEST WISDOM THAT HELP ME SAVE MY RELATIONSHIP.TEXT OR ADD HIM UP ON WHATSAPP: +2348124644470 My name is CLARA JAMES .I want to give thanks to PRIEST WISDOM for bringing back my ex husband.No one could have ever made me believe that the letter I’m about to write would actually one day be written. I was the world’s biggest skeptic. I never believed in magic spells or anything like this, but I was told by a reliable source (a very close co-worker) that Trust is a very dedicated, gifted, and talented person,It was one of the best things I have ever done. My love life was in shambles; I had been through two divorces and was on the brink of a third. I just couldn't face another divorce, and I wanted to try harder to make our relationship work, but my husband didn’t seem to care. and he broke up with me again . I was confused and did not know what to do again, rather they got in contact with PRIEST WISDOM.He did a love spell that made my husband come back to me. We are now very much happy with ourselves. PRIEST WISDOM makes him realize how much we love and need each other .This man is for REAL and for good . He can also help you to fix your broken relationship. I had my husband back! It was like a miracle! He suddenly wanted to go to marriage counselling, and we’re doing very, very well , in our love life . contact email supernaturalspell0@gmail.com or text or add him up on whatsApp at: +2348124644470 his web page https://supernaturalspell21.blogspot.com/ or go to his page https://web.facebook.com/PRIESTWISDOM11
2023-05-25
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag
2023-05-25
zuw , yagaad bolokhgui gej. slava rossiya
2023-05-25
Болд:
Манайхан далимдуулаад өөртөө хал балгүй мөнгө хийх хэрэгтэй
2023-05-25
Монголын далбааг ашиглах зөвшөөрлийг Далайн агентлаг ч билүү, тиймэрхүү нэртэй нэг байгууллага шиг юм өгдөг байх шүү??!! Түүнийг шалгах хэрэгтэй!!! Далбаа ашиглуулсны төлбөр гэж манайд төлдөг байх ёстой, тэр мөнгө хаашаа орж байдаг юм болоо???
2023-05-25