Нэр цэвэр улстөрч үлдсэн үү?
2023-05-25

Ирэх жилийн сонгуулийн үр дүнгээр бүрдэх парламент нэр цэвэр улстөрчдөөс бүрдэх гэнэ. Улс төрийн намууд нэр, гар цэвэр хүмүүсээ сонгуульд нэр дэвшүүлэхээ хэдийнэ яриад эхэлсэн.

 

 

Эрх баригч МАН-ын Ерөнхий бичгийн дарга Д.Амарбаясгалан “Нэр цэвэр, хандлага, ёс суртахууны хувьд бусдад үлгэр дууриал болж чадахуйц, ард иргэдээ төлөөлж чаддаг парламентыг бий болгохын төлөө хичээнэ” гэж мэдэгдэв.

 

ХҮН-ын дарга Т.Доржханд ч  “ХҮН-ын хувьд манайх листэнд хамгийн нэр цэвэр хамгийн их санал авах улстөрчдийг оруулна. Бусад улстөрийн намууд ч зөв үзэл бодолтой, эрүүл саруул улстөрчдөө жагсааж оруулах байх. Нүүрс, Хөгжлийн банкны хулгайд холбогдсон хүмүүс листэнд орсон бол тэр мэдээллийг бид иргэддээ өгөөд явна" гэсэн байр суурийг илэрхийлээд буй.

 

Уг нь ард түмэн үүнийг л хүсэж байгаа. Төрийн сангаас, байгалийн баялгаас, ард иргэдийн боломжоос хулгай хийгээгүй нэр, гар нь цэвэр хүмүүсийг хууль тогтоох дээд байгууллагадаа сонгож, өөрийгөө төлөөлүүлэхийг хүсдэг. Гэхдээ ийм хүнийг парламентын гаднаас л олох боломжтой.

 

Одоогийн парламентад нэр цэвэр хүн байхгүй. Хэрвээ улс төрийн намууд үнэхээр нэр, гар цэвэр хүнээ нэр дэвшүүлэх бол энэ парламентаас лав дахин нэр дэвших хүн олдохгүй. Бүгд төрийг хумслагчид, иргэдийн боломжийг хулгайлагчид. Тэд нэр цэвэр гэсэн шалгуурт тэнцэхгүй.

 

Улс төрийн намууд хэлсэндээ хүрч, нэр цэвэр хүмүүсээ нэр дэвшүүлвэл ирэх жилийн сонгуульд гаднаас шинэ хүмүүс нэр дэвших нь. Өөрөөр хэлбэл, танил бус дүр төрх, нэрүүд. Мэдээж, өндөр боловсролтой, юм үзэж, нүд тайлсан байх шаардлагатай. Өсөхийн өлөнг үзээгүй үеийнх бол бүр тааламжтай байх нь тодорхой.

 

Гэхдээ нэр цэвэр хэмээн тодотгосон хүмүүс нь одоогийнхоор 76 байх уу эсвэл 126 болон нэмэгдэх эсэх нь тодорхойгүй байна. УИХ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, ард иргэдийн шүүлтэд очсон ч босго давахгүй нь тодорхой болоод байна.

 

УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах, гишүүдийн тоог 126 болгох УИХ-ын гишүүдийн уулзалтад иргэд оролцохгүй, очсон хэд нь эсэргүүцэж, улалзуулж байна. Үнэндээ ямар нүүрээрээ дахин дахин очих билээ дээ.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
MOST TRUSTED LOST LOVE SPELLS CASTER +27732318372 IN CALIFORNIA:
MOST TRUSTED LOST LOVE SPELLS CASTER +27732318372 IN CALIFORNIA, MISSISSIPPI, CANADA, USA, NEW ZEALAND, & AUSTRALIA. Bring Back Ex Lover, Lost Love Spell Caster, Voodoo love spell in the UK, Belfast, Lord Howe Island, Victoria, Sydney, Brisbane, Botswana, AlabamaAre you looking for the best help? Have you been searching all over to find a professional and real African traditional herbalist/spell caster? If your answer to these questions is “YES”, then you have come to the right place! We are determined to offer exactly what you’re seeking: Fast and everlasting results! From love spells to money spells, we provide the most authentic spells you’ve ever encountered. I am an Expert Spell Caster, I have learned all my works from my ancestors and forefathers who were also into these religious areas. With spiritual help, ancestral powers and spiritual guidance we can cure an individual and carry beneficial efforts in his or her lifestyle. It is also possible to eliminate any kind of adverse power and cure it. Also if you have any kind of real query in your thoughts, you can always email me with all your concerns or issues and I will be directing you in the best way I can. https://www.strongspellcaster.us.com
2023-05-26
Улсын Их Хурлын гишүүдийн тоог 38 болго!
2023-05-25
Байхгүй:
МАНАН дотор лав байхгүй. Нам дотроосоо биш, гаднаас хайх хэрэгтэй. Одоо МАНАН намын хурган дарга, нялх сэнгүм нар нэр дэвшинэ гэж зүүдэлж байгаа. Тэд нар бол яаж ууж идэж, улсын төсвийн туйлж болдгийн том дадлага хийчихсэн гарууд шүү
2023-05-25
Хэ хэ үлдсэн үү гэж ерөөс байгаагүй байхгүй байсан юм бишүү одоогийн залуу үе гэгдэх улстөрчид нь хүртэл баг зүүсэн худлаа гарууд ч байх шиг
2023-05-25
Бат:
Гарц нь параламентаа 2 тахимтай болгож дээд танхим нь 4 жилд 1 удаа ч болов хуралдаж эцсийн шийдвэр гаргадаг болчихвол ард түмний хяналтанд төр орно
2023-05-25
ХҮН НАМЫН ДОРЖХАНД ӨӨРӨӨ БАС Л ШУДАРГА БШ ХУЛГАЙЧ Л БАЙНА. БЗС-ИЙН АСУУДАЛ СӨХӨГДӨӨГҮЙ БОЛ ЭНЭ ХУЛГАЙЧ БАС Л ХУДЛАА ДҮР ЭСГЭЖ Л БАХ ХУЛГАЙЧ ЮМ. АВГАЙ ХҮҮХДЭЭ 2-УУЛАНГ НЬ БЗС-ААС САНХҮҮЖҮҮЛЭЭД ИЧИХ Ч ҮГҮЙ Л БАЙЖ. ӨӨРӨӨ МАШ ИХ ОРЛОГТОЙ ДААТГАЛЫН КОМПАНИТАЙ, ДААТГА НЭРЭЭР МАШ ИХ МӨНГӨ ЦУГЛУУЛДАГ, ДААТГАЛЫН НӨХН ОЛГОВОР БАРАГ ОЛГОДОГГҮЙ, ДӨНГӨЖ АМСУУЛЖ ДААТГАЛ НӨХСӨН БОЛЖ ОРОМДОЖ ХОХИРООДОГ Л ЭТГЭЭД ШҮҮДЭЭ. ИНГЭЭД БОДОХООР ЭНЭ 7.-Д ХУРУУГААР ӨЛГӨХ НЭР ЦЭВЭР ХН АДГА, БҮГД Л ТҮМНИЙ ӨМЧ РҮҮ ЦУСТАЙ ГАРАА ДҮРЭГЧИД БАЙНАДАА.
2023-05-25
Зочин:
Уншиж үзэлгүй шууд ҮЛДЭЭГҮЙ гээд хэлчихье.
2023-05-25
Нэр цэвэр үйлс нь зөв ариун улстөрч үлдэх байх ч үгүй дүр зурагтай улстөрч байтугай ердийнх нь хүртэл төрд өдрийн од юм бишүү хүнээрээ байгаа монголоороо байгаа нь ч ховор юм бишүү
2023-05-25
Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
2023-05-25