Жүжигчин Г.Чулуунцэцэг Алдарт эхийн одонгоор энгэрээ мялаалаа
2023-05-25

Хошин урлагийн “Маск” продакшний жүжигчин Г.Чулуунцэцэг өнөөдөр Алдарт эхийн одонгоо гардан авлаа. 

 

 

Жүжигчин Г.Чулуунцэцэг алдарт эхийн одонгоо авсныхаа дараа  "Алдарт эхийн хоёрдугаар одонгоор шагнагдаж байгаадаа баяртай байна. 1-12 насны дөрвөн сайхан хүүхэдтэй. Одонгоо авч байгаа бүх сайхан ээжүүддээ баярын мэнд хүргэе. Удахгүй бол Эх үрсийн баярын мэндийг бяцхан үрсдээ хүргэж байна. Энэ шагналыг авахад хүчин зүтгэсэн нөхөртөө баярлалаа. Ард талыг минь бат хардаг ээж нартаа баярлалаа" хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцлаа. 

 

 

Shuud.mn
Сонин хачин