Монголын 3х3 шигшээ багууд ДАШТ-д орохоор Европыг зорилоо
2023-05-25

 

Манай улсын сагсан бөмбөгийн шигшээ баг энэ сарын 30-наас ирэх сарын 4-ний хооронд болох дэлхийн аварга шалгаруулах 3х3 тэмцээнийг өнөөдөр зорилоо. Австри улсын Вена хотноо болох энэхүү тэмцээнээс өмнө нь манай эрэгтэй болон эмэгтэй шигшээ багууд Сербид хамтарсан бэлтгэл хийх юм.

 

ДАШТ-д дэлхийн 200 гаруй улсаас шигшигдсэн 20 орны баг хүч үзэх юм. Манай улсын хувьд эрэгтэй баг чансаагаараа дэлхийн зургадугаар байранд, эмэгтэй баг 11 дүгээр байранд тус тус бичигдэж байна 

Shuud.mn
Сонин хачин
Дөлгөөн байхгүй 1л тийм....
2023-05-25