Пригожин: Украины дайнд Вагнерын 20 мянган цэрэг амиа алдсаны тал нь хоригдлууд байсан
2023-05-25

Украин дахь дайнд Вагнер группийн 20 мянган хөлсний цэрэг амиа алдсаны тал нь хөлсний цэргээр элссэн хоригдлууд байсан гэнэ. Энэ талаар Вагнер группийг үндэслэгч Евгений Пригожин Константин Долговт өгсөн ярилцлагадаа өгүүлжээ. 

 

"Бахмут дахь ажиллагааны хугацаанд би 50 мянган хоригдлыг сонгон авснаас тэдний 20 орчим хувь нь амиа алдсан. Мөн тэр тооны хүн, гэрээгээр бидэнтэй нэгдсэн тийм дайны хүн амиа алдсан" хэмээн Пригожин өгүүлжээ. Пригожиний өгүүлснээр, Бахмутын төлөөх тулалдааны үед цэргийн компанийн бүрэлдэхүүнд 35 мянган хөлсний цэрэг байсан гэнэ. 

 

Энэ ярилцлагынхаа үеэр Пригожин Кремль 2022 оны хоёрдугаар сард Украиныг цэрэггүйжүүлэх зорилго тавьсан ч үр дүн нь эсрэгээрээ байсан, Украины арми хамгийн хүчирхэг арми болон хувирсан хэмээн ярьжээ. 

 

"Тэдний зохион байгуулалтын түвшин өндөр, өндөр түвшинд бэлтгэгдсэн, тагнуул нь ч өндөр түвшнийх. Тэдэнд төрөл бүрийн зэвсэг байна. Үүний зэрэгцээ тэд Зөвлөлтийн, НАТО-ийн. гээд л аль ч зэвсгийг амжилттай ашиглаж чадаж байна" хэмээн Пригожин өгнүүлээд Украины цэргийн хүчин чадал сайжрахад Оросын буруу үйл ажиллагаанууд ихээхэн нөлөөлсөн гэж онцолжээ. 

 

Энд дуулгахад, тавдугаар сарын дөрөвний өдөр Евгений Пригожин хөлсний цэргүүдийн цогцосны наана зогсон зургаа авахуулж, Оросын Батлан хамгаалах яамнаас сум зэвсэг шаардаж байлаа. Мөн асар их хохирол амсаж, сумны нөөцгүй болсон тул тавдугаар сарын 10-ны өдөр Бахмутаас цэргээ гаргана гэж мэдэгдэж байв.

 

 

Shuud.mn
Сонин хачин
Баянаа:
Царай бол үнэн гуниг, гутралын царай бна аа, гапирсан шинжтэй. Навс балбуулжээ, Орост үймээн гарвал ЦЗ ашиглах магадлал нэмэгдэж бна гэсэн үг. Кремльд шалтаг бүрдэж байх шиг бна. Тэртээ тэргүй ердийн зэвсгээр үзээд дийлэхгүй болжээ. Харин Украйны энэ араатнуудыг дараа нь яанаа, энэ олон тархсан зэвсэг жирийн иргэдийн гарт үлдэнэ гэдэг ЕХ-ний болон дэлхий нийтийн гамшиг болно до.
2023-05-25
Манай хүүхэд хүчиндээд байдаг, хүн алаад байдаг шааруудыг л ийм юманд явуулж баймаар байна
2023-05-25
Зочин:
Түрэмгийлэгчдийн зорилго шившигтэйгээр нуран унах болно. Үнэн зөвхөн ард түмний талд гарна.
2023-05-25