Жүжигчин Ю А Ин цагдаагийн хэлтсээс гарч яваад халдлагад өртжээ
2023-05-25

БНСУ-ын жүжигчин Ю А Ин цагдаагийн хэлтсээс гарч яваад халдлагад өртжээ.


Тодруулбал хар тамхи хэтрүүлэн хэрэглэсэн гэх жүжигчин Ю А Иныг Сөүл хотын төв дүүргийн шүүхээс түүний баривчлах тушаалыг хэрэгсэхгүй болгож суллах шийдвэр гаргасан. Түүний хувьд шийдвэрийн дагуу Мапо дахь хорих ангиас гарч явахдаа үл таних этгээдийн кофены шилэнд цохиулсан байна.


Жүжигчин шоконд орсондоо эргэж харах гэсэн боловч бие хамгаалагч нь маш хурдан арга хэмжээ авч машинд нь суулгажээ. 

 

 

Ю А Ин сүүлд сэтгүүлчдэд мэдэгдэл хийхдээ, "Би мөрдөн байцаалтын явцад илчлэх боломжтой баримтуудаа бүгдийг нь хуваалцаад гараад ирлээ. Хийсэн хэргийнхээ дийлэнхийг хүлээн зөвшөөрч байна. Би хамсаатнуудаа нууцаар хил давуулах үйлдэл хэзээ ч хийгээгүй. Нотлох баримтуудаа устгасан гэх мэдээлэл ч мөн худал.Таагүй үйл явдлаас болж намайг хайрлаж байсан олон хүмүүсийн урмыг хугалсан үйлдэлдээ гүнээ харамсаж байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаагүй болохоор илүү мэдээлэл өгөхийг хүсэхгүй байна. Миний энэ үйлдэл бусдад хохирол учруулаагүй юм чинь гэж өөрийгөө зөвтгөх хандлагаасаа болж ийм намагт унасан юм шиг байна. Байр сууриа ингэж хожимдож илэрхийлсэндээ хүлцэл өчье"  хэмээсэн юм. 

Shuud.mn
Сонин хачин