Дайчилгаанаас зугтсан халимаг эрийг Казахстанаас хөөн гаргана
2023-05-26

Казахстаны Уральскийн мужийн шүүх дайчилгаанаас зугтан Казахстанд ирсэн, Оросын иргэн Игорь Санжиевийн өргөдлийг хэрэгсэхгүй болгож, түүнийг улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэж үзэн албадан гаргахаар болжээ. 

 

Спутник агентлагийн мэдээлснээр, Санжиеь 2023 оны гуравдугаар сард Казахстанд дүрвэн ирж, дүрвэгчийн статус авах хүсэлт гаргасан гэнэ. Энэ нь тэрбээр цэргийн ангиас зугтсан хоёр дахь тохиолдол байсан бөгөөд өмнө нь Беларусь руу зугтаж, тэндээс Санжиевийг албадан гаргажээ. 

 

"Миний үйлчлүүлэгчийг Казахстанаас сайн дураар гарахад нэг сарын хугацаа өгсөн. Гэвч түүний паспорт нь цэргийн анги дээр байгаа. Түүнд зөвхөн жолооны үнэмлэх болон цэргийн үнэмдэх л бий. Гэтэл хил нэвтрэхэд паспорт хэрэгтэй" хэмээн Игорь Санжиевийн өмгөөлөгч мэдэгдсэн байна. DW агентлагийн мэдээлснээр, Игорь Санжиев мужийн шүүхийн тогтоолыг Дээд шүүхэд хандан давж заалдахаар төлөвлөж байгаа гэнэ.

 


Игорь Санжиев 2022 оны есдүгээр сарын 23-ны өдөр Элиста хотоос дайчлагджээ. Өмнө нь барилгачин байсан түүнийг Волгоград дахь дайчлагдсан цэргүүдийн хуаран руу илгээж, улмаар тэрбээр эндээс зугтсан байна. Үүний дараа хэдэн сарын хугацаанд Москва, Петербургт нуугдаж байгаад Беларусиар дамжин барууны орнууд руу гарахаар төлөвлөжээ. Гэвч түүнийг Беларусийн хууль сахиулагчид баривчилж, Орос руу албадан гаргасан бөгөөд түүнийг Оросын тал анх хуваарилагдсан анги руу нь дахин илгээсэн байна. Харин Игорь Санжиев энэ хуарангаас 2023 оны гуравдугаар сард дахин зугтжээ. Бичиг баримтгүй, гар утасгүй тэрбээр Орос, Казахстаны хилийг хууль бусаар нэвтэрч, Уральскад очоод дүрвэгчийн статус авах хүсэлтээ гаргасан аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Солиороод бгаач ёи одоо
2023-05-28
Юу солиороод бгаа эргүү вэ
2023-05-28
Zochin:
Sayahan manai hiliig yamarch zovshoorolgui ar solongosoos 4.5 hun zorichood bichig barimt baihgui orood irehed manai ard tumen hairlaad uyaraad hamgaalaad baisan hervee ter halimag orj irvel manaihan alah baih esvel barij ogno yagaad gevel manaid orosiin trolluud mash ih baidag ted orosiin toloo ehner bolon ohinoo ogohoos butsahgui humuus baidag
2023-05-28
Солиороод бгаач ёи одоо
Юу солиороод бгаа эргүү вэ
Zochin:
Sayahan manai hiliig yamarch zovshoorolgui ar solongosoos 4.5 hun zorichood bichig barimt baihgui orood irehed manai ard tumen hairlaad uyaraad hamgaalaad baisan hervee ter halimag orj irvel manaihan alah baih esvel barij ogno yagaad gevel manaid orosiin trolluud mash ih baidag ted orosiin toloo ehner bolon ohinoo ogohoos butsahgui humuus baidag
2023-05-28
ч:
уугуул эх орон Монголдоо ир тосоод авнаа
2023-05-28
Zochin:
Oros shig ulsaas zugtah ni zuv
2023-05-28
Yugaa hiigeed belarus, kazakhstan orson yumbe. Yaj iij baigaad naadhlaad mongold orood irehguidee
2023-05-28
Z:
Урвагч
2023-05-27
Zochin:
Oros shig ulsaas zugtah ni zuv
Nomingiin shagdarsureniin naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda
2023-05-27
Казахуудаас Франц шиг бай л даа
2023-05-26